Цагийн менежментийн тухай

Цагийн менежментийн тухай Цагийн менежментийн ач холбогдол Өдөр бүр бидэнд 24 цаг бий. Энэ цагаа хэрхэн зохион байгуулж ашиглах нь бидний бүтээмж, амжилтыг тодорхойлдог. Зөв цагийн менежмент нь: - Бүт…

Цагийн менежментийн ач холбогдол

Өдөр бүр бидэнд 24 цаг бий. Энэ цагаа хэрхэн зохион байгуулж ашиглах нь бидний бүтээмж, амжилтыг тодорхойлдог. Зөв цагийн менежмент нь:
- Бүтээмжийг нэмэгдүүлж, зохион байгуулалттай болох боломжийг олгодог.
- Өөрийгөө илүү өрсөлдөх чадвартай болгож, зорилгодоо хүрэхэд тусалдаг.
- Амьдралын чанарыг дээшлүүлдэг.

Хамгийн чухал нь цагийн менежменттэй болохын тулд өдөр тутмын төлөвлөгөөг гаргаж, дагаж мөрдөх шаардлагатай. Үүнд өдөрт хийх ажлуудыг жагсаан бичиж, тэрхүү жагсаалтаа хэрэгжүүлэх тодорхой хугацаатай, эхлэх ба дуусах хугацаагаа тогтоон, хамааралтай байдлаар төлөвлөж сурах хэрэгтэй.

S.M.A.R.T зорилгоо хэрхэн тавих вэ?

S.M.A.R.T арга нь зорилгоо тодорхой бөгөөд бодитойгоор тодорхойлох ач холбогдолтой:
- S - Тодорхой: Үр дүнгээ тодорхойлох.
- M - Хэмжигдэхүйц: Амжилтын явцыг хянах өгөгдөлтэй байх.
- A - Хүрч болохуйц: Бодит байдлаар хүрч болох зорилгуудыг тавих нь чухал.
- R - Хамааралтай: Зорилго нь чухал, ач холбогдолтой байх ёстой.
- T - Хугацаатай: Зорилгод тодорхой хугацаа тавих хэрэгтэй.