Тухын бүс гэж юу вэ?

Тухын бүс гэж юу вэ? ТУХЫН БҮС: Нийт хүмүүсийн 60% энэ бүсэд хамаарагддаг. Та тухын бүсэд маш аюулгүй тайван, амар байх болов ч хэзээ ч өсөж дэвжихгүй нэг хэвэндээ л байсаар байх болно. ЭМЭЭХ БҮС: Энэ…

ТУХЫН БҮС: Нийт хүмүүсийн 60% энэ бүсэд хамаарагддаг.

Та тухын бүсэд маш аюулгүй тайван, амар байх болов ч хэзээ ч өсөж дэвжихгүй нэг хэвэндээ л байсаар байх болно.

ЭМЭЭХ БҮС: Энэ бүсэд та маш их айдсыг мэдрэнэ. Яагаад гэвэл шинэ зүйл эхлэх үед бусад хүмүүс таныг юу гэж хэлэх бол гэсэн сөрөг бодолд автаж, өөртөө итгэх итгэл тань багасч, улмаар буцаж тав тухтай бүсдээ очих шалтаг, шалтгаануудын талаар бодож эхэлдэг. Олны өмнө ярих үед ч гэсэн таньд гол зүйлээсээ илүү бусад хүн намайг юу гэж бодох бол гэсэн бодолд төвлөрөөд гацах, ярьж байсан зүйлээ мартах зэрэг асуудал бишгүй л тохиолдож байсан байх. Гэхдээ та айдсаа даван гарч, бусад хүмүүсийн бодлыг тоохоо больж чадвал нийт хүмүүсийн 10%-г эзлэх дараагийн бүсэд орж чадах юм.

СУРАЛЦАХ БҮС: Та өөрийн айдастайгаа нүүр тулснаар маш олон чадваруудыг олж авах бөгөөд өөрийн тав тухтай бүсийн хил хязгаарыг тэлээд зогсохгүй өмнө чаддаггүй эсвэл хийхээс айж эмээж байсан зүйлүүдээ хүртэл аажим аажмаар, шат шатаар чаддаг болход байгаа юм. Тав тухтай бүсээс гарах айдсыг дарж чадах хэмжээний урам зориг, хүсэл тэмүүллийг та энэ бүсд шантрахгүй хичээвэл дараагийн бүсрүү орход урам өгдөг.

ӨСӨХ БҮС: Нийт хүмүүсийн 5%-ийг эзлэх энэ бүс бол зорилгоо олж, тодорхойлж мөрөөдлөөрөө амьдран, шинэ зорилт тавьж, айдасгүй ямар нэгэн бусдын үгт автахгүй, бусдыг байлдан дагуулах хүсэл тэмүүллээр оргилсон байх ба ерөнхийдөө шинийг санаачлагчид, удирдагч, манлайлагчид энэ бүсэд оршиж байдаг.

Таны одоо байгаа бүсд ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн нөлөөлсөн бол энэ зөвхөн та шалтаг хайж өөрийгөө тайтгаруулж тухын бүсдээ очдог гэдгийг санаарай. Таны аль бүсэд орших нь зөвхөн таны сонголт юм.