Гол зорилго заримдаа нэг зүйлийн зам нь байдаг.
Байзаарай… би ярилцлага авж чадлаа гэж үү?
Үүрийн 5 цаг 20 минут, шөнийн харанхуйгаас үүр цайж цэнхэр туяа өрөөний цонхоор орж ирэхтэй зэрэгцэн сэрэхэд нам гүн өглөө дурсамжид тодхон үлдэнэ. Миний хувьд өдөр бүр хэлбэлзэлтэй сэрдэг заримдаа үүрийн 5-6 цагт заримдаа 8 цагт хааяа бүр өдөр 12 гэж сэрэх нь цөөнгүй.
Тэр өдөр “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгөөөр бид өөрсдийгөө таниулах болон бусдад хуваалцах боломж гарсан. Энэ өдөр 2 багт хуваагдаж би багийнхантай нийлж ярилцлага авахаар болж, хувиарлагдах тэр мөчид л миний зүрх амнаас гарах нь холгүй цохилж, сандарч, бас догдлож ярилцлагаа авж эхэлсэн. Хөгшин залуу хүүхэд багачууд бүх төрлийн настай хүмүүсээс зохистой хөдөлмөр болон бусад эрхийн талаар ярилцах нь нэг зүйлийг нэг цаг мөчид өөр олон өнцгөөс харж сүүлдээ өнгөрч буй хүмүүстээ инээн ярилцлагаа үргэлжлүүлэд дуусах нь бас л нандин. "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аян" тухай байсан. Үүнээс базаад харахаад “Зохистой байх ” чухал бүрдүүлэх зүйл бол байгууллага ч тэр ажилтан ч тэр хариуцлагатай л байх. Энэ зүйлийг бүр дэргэдээсээ практик бодит байдлаар дадлагынхаа хөтөлбөрөөр болон компаниасаа мэдэрч ухаарах нь энэ хөтөлбөрийн гол зорилго ч байх боломжтой юм шиг, яг л маратонд гүйж байх үед биш барианд орсоны дараа мэдрэгдэх тэр нандин мэдрэмж.
Дадлагажих хөтөлбөр бүтэнсайн өдөр болгоны 10 цагт уулзалттай байдаг, одоо ч хүртэл, 6 сарын турш гээд боддоо… Эхэндээ мэдээж уулзалтандаа цагтаа хурал бүрт орно, өдөр ирэх тусам миний болон магадгүй ихэнх залуучуудын туушгүй байдал, хариулцагагүй байдал илэрч гарч ирдэг юм шиг, яг л өглөө босохтой адилхан хэлбэлзэж эхлэнэ. Миний орсон хамгийн том шалтгаан төсөл дээр маркитенг хийх, сурах байсан тийм ч учраас би энд дадлагажихаар орж ирсэн. Дадлагын явцад маркетинг олон талаас нь багаараа судлаж тэр арга барил болон ойлголтоороо маркетинг хийдэг нь үр өгөөжтэй хэдий ч үнэхээр л миний хувьд хариуцлагатай байдалд суралцах нь түүнийг дэргэдээс харж урам зориг авах нь утга учир байсан юм болуу?
Одоо өмнөхөөсөө илүү хариуцлагатай байхыг сонгох болсон тэр шатыг тавьж өгсөн “SEASON 1” дээ баярлалаа.
