Үнэлгээний талаар би юу сурсан гээч

Үнэлгээний талаар би юу сурсан гээч Үнэлгээ нь бидний амьдралын жижиг хэсгүүдэд ч байдаг гэвэл та итгэх үү? Үнэлгээ гэхээр шинэ, соньхон санагдах байх. Би ч бас анхдаа сайн ойлголтгүй байсан ч дадлага…

Үнэлгээ нь бидний амьдралын жижиг хэсгүүдэд ч байдаг гэвэл та итгэх үү?

Үнэлгээ гэхээр шинэ, соньхон санагдах байх. Би ч бас анхдаа сайн ойлголтгүй байсан ч дадлагажигч хөтөлбөрийнхөө ачаар “living library” гэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болох завшаан олдсон. Үүн дээр үнэлгээний талаарх ойлголт маань дээшилсэн юм. Анхандаа үнэлгэээ гэхээр л маш том төслүүд дээр хэрэгждэг, ер нь л надаас хол ойлголт байна гээд нээх тоохгүй байсан юм л даа. Тэгтэл цааш сонирхоод үзтэл бидний өдөр тутмийн амьдрал, жижиг зүйлс дээр ч үнэлгээ байдаг юм билээ. Арван жилийн бага ангид байхад номон дээр өөрийгөө үнэлээрэй гээд сэдэв үзэж дуусах болгонд байдаг байсан юм. Энэ чинь л бидний нөгөө яриад байгаа үнэлгээний маань нэг хэсэг байж таарсан.Маш энгийнээр үнэлгээ нь ямарваа зүйлсийг байгаагаар нь дүгнэн цааш яав вэ гэдэг асуултанд хариулах боломжтой болгодог байх нь ээ.