Үр ашигтай суралцаж байгаагаа яаж мэдэх вэ?

Үр ашигтай суралцаж байгаагаа яаж мэдэх вэ? LSE-д сурна, 2027онд Энэ хичээлийн жил би анхны их сургуулиа төгсөх гэж байгаа юм. Гэвч би одоо л хичээл хийнэ гэдэг зүйлийг бүрэн утгаар нь сурч байгаа сан…

LSE-д сурна, 2027онд

Энэ хичээлийн жил би анхны их сургуулиа төгсөх гэж байгаа юм. Гэвч би одоо л хичээл хийнэ гэдэг зүйлийг бүрэн утгаар нь сурч байгаа санагдлаа. Өмнөх жилүүдэд миний зорилго зөвхөн тэр судалж буй хичээлээ давж, төгсөхөд хэрэгтэй кредитээ л тооцуулах. Тухайн хичээл надад яг юуг зааж ойлгуулах үүрэгтэйг бодож байгаачгүй байх. Ахлах сургуульдаа ч ялгаагүй.

Би багаасаа хичээл гэдэг нь хийх л ёстой зүйл гээд ойлгочихсон. Түүнийгээ амьдралдаа ашиглана гэхдээ мэддэг ч яг яаж гэдгээ бодож байгаагүй юм билээ. Жишээлбэл, Химийн хичээлийг анагаахд орох хүүхдүүд л сонгож үзэх хэрэгтэй, бид нар эмч болохгүйгээс хойш хэрэггүй гэх нь элбэг байдагшдээ. Тэгтэл адаглаад бидний нүүрэндээ түрхэж байгаа тос, серум, будаг шунх гээд бүгд химийн орцтой. Ядаж л эрүүл, өөрийн арьсанд тохирсон бүтээглдэхүүнээ олоход тус болох нь ээ.

Миний бодлоор ямарваа нэг зүйлийг сургах эхлэл бол тухайн зүйлийг маш энгийнээр ойлгуулж, цаад санааг нь бүрэн ойлгуулахад оршино. Би бараг л математикаар сурдаг л даа. Математик гэхээр л ойлгогдох, ойлгогдохгүй олон томъёо гэж боддог шдээ. Надад ч заримдаа, за үгүй ээ ихэнхдээ хэцүү байдаг ч би өөртөө ингэж хэлэх дуртай. “Энэ томъёог өмнө бас хүн л зохиосон, энгийн амьдралын асуудлыг шийдэхийн тулд л зохиосон учраас миний амьдралаас тийм ч хол байх ёсгүй гэж”

Ер нь бодоод байх нь сайн сурах эхлэл бол хичээл гэж хийх ёстой болохоор биш сонирхож байгаа учраас хийх , цээжлэх ёстой гэж биш цаад санаа нь юу гэх гээд байгааг мэдэхийн тулд, дүнгийн төлөө биш(ойлгоод хийвэл угаасаа л онц авах нь байна шүү дээ) юу олж мэдэж байгаадаа анхаарвал жинхэнэ сурч байнаа гэсэн үг шүү дээ.