
Би хэн бэ?
“Чиний хамгийн том өрсөлдөгч чи өөрөө” гэдэг шиг хүн өөрийгөө танин мэдэж, өөрийгөө ойлгож, өөрийгөө хайрласнаар амжилт хүрдэг юм шиг миний хувьд санагддаг. Хүн өөрийгөө таниж мэдсэнээр өрөөлийн биш өөрийн мөрөөдлийн төлөө амьдардаг юм болов уу? Миний хувьд өөрийгөө ойлгож, хайрлаж сурах гэж сүүлийн 5 жил тасралтгүй суралцаж байна. Энэ хугацаанд арай эрт өсвөр үедээ ч юмуу өөрийгөө танин мэдэх гэж хичээсэн бол өдийд бүх зүйл илүү хялбар байх юм шиг санагддаг. Гэхдээ одоо өөрийгөө таниж мэдэх нь чухал гэдгээ мэдэж үүний төлөө хичээж байгаадаа баяртай байдаг.
Энэхүү сургалтаар сурсан зүйлс:
Энэхүү сургалтаар өөрийгөө таниж мэдэх нь хэр чухал болохыг илүүтэйгээр ойлгосон. Үүнд:
- Өөрийгөө сайн мэдэж, өөрийгөө хайрлах нь тэр чигтээ давуу тал бөгөөд би бусад хүмүүстэй адил байх албагүй бусад хүмүүс ч надтай адил биш гэдгийг маш сайн ойлгосон. Үүнийг Сэргэлэнцэцэг багш маань маш хялбар аргаар бидэнд маш ойлгомжтой ойлгуулсан билээ.
- Хүнд ямарваа нэгэн хямрал тохиолдож байж хөгждөг.
- Чадварууд- Миний хувьд IQ, EQ гэсэн чадвар байдаг хэмээн бодож энэ 2т л чухал ач холбогдол өгдөг байсан бол өөр зөндөө чадварууд бий гэдгийг мэдсэн. Мөн ажил дээр 20%- мэргэжлийн ур чадвар 80%- харилцааны ур чадвар эзэлдэг

4. Хүний 4 темперамент- Хүн ямар темпераментийн хүн гэдгээс хамаарч аливаа зүйлийг сурах, хүлээж авах зэрэг харилцан адилгүй. Өөрийнхөө темпераментийг олох сорил ажилсан нь их хэрэгтэй зүйл болсон ба өөрийгөө ойлгоход нэг алхам тусалсан.

Үр дүн:
Энэхүү сургалтанд сууснаар өөрийнхөө тухай дахин илүү ихээр бодоход хүргэсэн ба сүүлийн сарын хугацаанд хичээл эхлээд зав муутай байсан тул өөрийгөө ч анхаарах, чагнах завгүй явсныг сануулсан. Хэдий завгүй байсан ч өөрийгөө хэзээ ч мартаж болохгүй өөртэйгөө ярилцах зав заавал гаргаж байгаарай. Мөн өөрийн темперамент, MBTI зэргийг таниж мэдсэнээр аливаа зүйл илүү амар хялбар болдог ба өөрт тохирсон арга барилаар суралцаж, ажил хэргээ явуулснаар илүү үр дүнтэй байдаг.
Анхаарал хандуулан, таалан уншсанд баярлалаа.
Бичвэр бичсэн: М. Долгорцэцэг
