Дэлхий ертөнц дээр оршин тогтнож буй 8.2 тербум хүмүүс магадгүй өөрсдөөсөө байнга асуудаг байх “БИ ХЭН БЭ?” гэж. Ямар ч хүн энгийнээр, төвөггүйхэн хариулж чадах асуулт мэт боловч заримдаа хэн нэгнийг бодолд автуулж, заримдаа бүр хэн нэгнийг догдлуулж, цаашлаад гуниглахад ч хүргэж чадах тийм нэгэн энгийн хэрнэ гүн гүнзгий, хэцүү асуулт гэж би хэлнэ.
Дэлхийн алдарч зохиолч ЖОРЖ БЕРНАРД ШОУ хэлэхдээ: “Life isn’t about finding yourself. Life is about creating yourself.” Энэ нь амьдралд бид өөрийгөө хайж олох, таньж мэдэхээс илүүтэй өөрсдийгөө бүтээж бий болгох нь илүү чухал. Бид өөрсдөөсөө БИ ХЭН БЭ? гэхээс илүү БИ ХЭН БОЛЖ ЧАДАХ ВЭ? гэж асуух нь таныг өөртөө итгэлтэйгээр хариулж чадах тэр урам зориг, хүсэл тэмүүллийг өгч чадах болов уу?

Одоогоос 5 жилийн өмнө би гэдэг хүн эрх дураараа, хүссэн зүйлээ хийж, амжилтанд төвөггүйхэн хүрч чадна гэсэн итгэлээр өдөр хоногийг өнгөрөөн амьдардаг жаахан хүүхэд байлаа. Одоо эргээд харахад 5 жилийн өмнөх Би гэдэг хүн зүгээр л нэг мөрөөдөгч байсан гэлтэй. Гэтэл өнөөдөр би жижигхэн бяцхан охины сайн ээж, сайн найз, хайрт нөхрийнхөө бүтэн амьдрал нь болж маш олон сайн муу, сайхан бүхний өөдөөс өндөр хариуцлагатайгаар сөрөн алхаж буй хүмүүсийн нэгэн болсон байна.
Хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаатай гэж би боддог, гэхдээ энэ үг зөвхөн хичээл зүтгэл гаргасан хүнд л бий болох цаг хугацаа.

Тиймээс би өөрийгөө “Алхам алхмаар, өдөр өдрөөр урагшилж өөрийнхөө сайн хувилбарыг маргааш, нөгөөдөр бүтээхийн тулд өнөөдөр би бусдаас суралцаж, түүнийгээ бусадтай хуваалцаж, хөгжих ёстой гэдгийг мэддэг бас хичээдэг нэгэн”
“Өөрийгөө таньж мэдэхээс илүүтэй өөрийнхөө хийж үзээгүй зүйл дээрээ сорьж унаж, босож үзэхийг илүүд үздэг нэгэн, өөрийгөө өөрийнхөө хэзээ ч таамаглаж байгаагүй тийм хүн болгож бүтээхийг хүсдэг нэгэн ” гэж өөрийгөө хэлнэ.
Бүхий л зүйлд саад бэрхшээл, хүндхэн асуудлууд тулгардагч тэр үедээ зүгээр л хэсэгхэн хугацаанд зогсоорой битгий ухраарай гэж би өөртөө болон бусад хүмүүст хэлэхийг хүсэж байна.

