
Би цэцэрлэгт байхаасаа их сониуч хүүхэд байсан “Том болоод ямар хүн болох вэ гэж мөрөөдөж догдолж хурдхан шиг том болхымсан” гэж хүсдэг байлаа хоёр өвөө бас аав минь урлагын хүмүүс байсан болохоор би. Дуу, бүжиг, хөгжим сонирхож эхэлсэн. Жоохон байсан болохоор жижэгхэн хуруу гар минь өвдөөд болихоор шийдэж байлаа. Нэг хэсэг дуу бүжигээр хичээллэж тэмцээн уралдаанд ороод шантраад больж байж билээ.
Дунд ангид ороод хичээлийн эхний өдөр багш нар маань Том болоод ямар хүн болох вэ? Гэдэг сэдвээр эх зохиож бичээрэй гэхэд би юу ч бичээгүй “Би нээрээ хэн болох уу юу хийдэг хүн болох уу” гэж бодож суусаар цаг дуусав. Тэр цагаас хойш би бүх зүйлийг сонирхож хийж үзэж турших болсон 8р ангид ордог жил би сургуулийнхаа бүжигийн дугуйланд дараа нь Өсвөрийн сэргийлэгч гээд сургуулийнхаа клубт орж тэгээд сагс, воллейбал, усан сэлэлт гээд бүх зүйлийг туршиж үзэж байлаа.
Яг одоо надад урлаг заал руу ороод хувцас аа сольж бие ээ халааж ая тавьж тайзан дээр бүжиглэх гоё тухтай мэдрэмж өгдөг. Бас воллейбал тоглох гээд спорт заал руу орход таатай тухтай гоё байдаг бөмбөг аваад цохих, давуулах, бөмбөг газар унагаахгүй гэж гүйх пасс авах тэр болгонд бөмбөг яг л миний биений нэг хэсэг юм шиг ойр санагддаг. Ө/с (Өсвөрийн сэргийлэгч) клуб дээ оролцхоор багийхантайгаа нэг ширээнд сууж хуралдаж олон олон санаа гаргаж нэг саналд хүрж бичэг цаасны ажил гэд тэр бүхэн надад гоё санагддаг Би ирээдүйд хэн болох вэ? Юу хийх вэ?
