
Википедиа нь цахим сүлжээнд буй хамгийн том, үнэгүй мэдээлэл мэдлэг олгох нэвтэрхий толь билээ. Ажиллах гол зарчим нь Википедиачид гэгддэг хэрэглэгчдийн хамтын хүчин чармайлтаар бүтээгдсэн үнэгүй, нээлттэй контентүүдийг нийтэлж бусдад мэдлэг түгээдэг. Үүнийг би, та, бид бүхэн нийтлэл бичиж эсвэл завсарлах боломжтой хамтын ажиллагаан дээр тогтдог.
Олон улсад Википедиа нь өргөн хэрэглээтэй байдаг ба улс орнуудын хүмүүсийн хамгийн их хэрэглэж буй вэб сайтуудын жагсаалтанд хөгжингүй болон хөгжиж буй орнуудад хийсэн судалгаагаар википедиа 1-р эрэмбэлэгддэг ба хүмүүс нь ихэнх цагаа википедиагаас ямар нэгэн зүйл хайж, түүний талаар уншиж, судалж, өөрийн мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж байгаа гэрч юм. Харин Монгол орны хувьд авж үзэхэд хүмүүсийн хамгийн их хэрэглэсэн вэбийн тоогоор 1-т Facebook, 2-т Youtube 3-т Wikipedia эрэмблэгдэж байна. Харин Монгол хэл дээрх Википедиа нь 10-т эрэмблэгдэж байна.
Монгол хэл дээрх Википедиа нь 22000 өгүүлэлтэй 15 боть номын хэмжээнд хүрдэг бол Англи хэл дээрх Википедиа нь 6 сая гаруй өгүүлэлтэй. Үүнээс харьцуулахад Монгол Википедиа нь 250 дахин бага байна.
Дээр дурдсанчлан Википедиа нь сайн дурын үндсэн дээр хүссэн сэдвийнхээ тухай үнэн зөв нийтлэл нийтлэх эрх нь хүн бүрт байдаг тул хүссэн хүн бүхэн хүссэн сэдвийнхээ дагуу нийтлэл бичиж оруулж болно. Тиймээс та бидний өөртөө болон бусдад оруулж болох хөрөнгө оруулалт нь Англи википедиа дээрх нийтлэлийг Монгол хэл рүү хөрвүүлж Монгол википедиа дээр оруулах явдал юм. Энэ нь хэд хэдэн давуу талтай.
1т- Өөрийн болон бусдын мэдлэгийг тэлэх нэвтэрхий толийг өргөжүүлнэ.
2т- Өөрийн хэлний чадвараа сайжруулна
3т- Монгол хэлний найруулга зүй болон дүрмийн мэдлэг сайжирна.
4т- Таны орчуулсан хөдөлмөр удаанаар үлдэж олон хүнд тус хүргэж мэдлэгийг нь тэлнэ.
Тиймээс нэг ч гэсэн удаа Википедиад нийтлэл оруулаж үзээрэй хэмээн зөвлөж байна. Мөн нийтлэл оруулахаас гадна нийтэлсэн өгүүлэлийг завсарлах боломж хүн бүрт нээлттэй байдаг.
Википедиад нийтлэл оруулсан сэтгэгдэл:
Өмнө нь Википедиад нийтлэл оруулах хэсэг байдгийг харж байсан ч тусгай эрхтэй хүмүүс нийтлэл бичиж засдаг хэмээн бодож одоо би Википедиад нийтлэл орууллаа юу? хэмээн өөрйигөө голдог байлаа. Тэгтэл маш эндүү ташаа ойлгож явжээ.
Нийтлэл оруулах үе шатууд:
- Сонгож авсан сэдвийнхээ Англи Википедиагийн тодорхойлолтыг Монгол рүү хөрвүүлсэн. Хэлний мэдлэг нимгэн тул translate ашиглан зарим зүйлсийг орчуулсан ч утга зүйн хувьд өөрөө найруулан бичсэн. Энэ үе дээр л их цаг зарцуулсан.
- Монгол Википедиа руу орж бүртгэл үүсгэсэн. Маш гоё санагдсан ба өөрийгөө зохиолч шиг мэдэрсэн.
- Аль хэдийн орчуулж бэлэн болсон сэдвээ Википедиа дээрээ оруулсан. Дахин дахин хайж үзээд өгүүлэл үүсгэсэн хүнээс өөрийнхөө бүртгэлийг харах сайхан байсан. Энэ үйл явдал нь 5 минут дотор л болсон.
- Англи Википедиа дээрх өөрийнхөө сэдвийг Монгол википедиа дахь сэдэвтэйгээ холбох гэсэн боловч чадаагүй ууг нь зааврын дагуу хийсэн боловч над дээр арай өөр зүйл гарж ирсэн. Мөн миний даалгаврын сэдэв Англи википедиа дээр зураг хөрөгтэй илүү дэлгэрэнгүй тайлбартай байсан. Би зөвхөн тодорхойлолтыг хөрвүүлж оруулсан юм билээ. Бүтэн эхээр хөрвүүлэх юм бол нилээн хэдэн цаг суух шаардлагтай. Тиймээс энэхүү тайлбар толийг бүтээлцэхэд өөрийн эрдэм мэдлэг, ур чадвар, цаг заваа гаргаж буй бүх Википедиачүүдэд талархах сэтгэл төрсөн.
Анхаарал хандуулж, таалан уншсанд баярлалаа.
Бичвэр бичсэн: М. Долгорцэцэг
