
Википедиа бол хэрэглэгчдийн хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар бүтээгдсэн үнэгүй, нээлттэй контент бүхий онлайн нэвтэрхий толь юм. Энэхүү сайтыг хүн бүр ашиглаж мэдлэг, мэдээлэл солилцож, бүртгүүлсэн хүн бүр нийтлэл гаргах боломжтой, нийтлэл засварлахад бүртгүүлэх шаардлагагүй байдаг. Түүнчлэн Википедиаг дэлхийн хамгийн том нэвтэрхий толь хэмээн үздэг бөгөөд Энэ нь хүн төрөлхтний түүхэнд оршин тогтнож байсан мэдлэгийн хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн хүртээмжтэй эмхэтгэл хэмээн үздэг.
Өндөр хөгжилтэй орны судалгаанаас үзэхэд вебсайт хэрэглээний 1рт векипедиа ордог бол манай улсын хувьд facebook, instagram, википедиа гэсэн хандалтын түвшинтэй байна. Мөн Векипедиа нь англи /en.wikipedia.org/ , монгол /mn.wikipedia.org/ зэрэг олон хэл дээр байдаг бөгөөд манай монголчууд өөрсдийн хэлний википедиаг хэрэглэж, хөгжүүлэх бус өөр орны википедиа ашиглалт их ажиглагдаж байна. Бид өөрсдийн хэлний викидедиаг ашиглаж, гадаад эх сурвалжаас мэдээллүүдийг орчуулж оруулвал, бусдад мэдлэг түгээхээс гадна, өөрсдийн хэлээ сайжруулах, бичгийн чадвар сайжрах зэрэг олон давуу талтай юм.







Та бүхэн зааврын дагуу нэвтрэлт хийж бүртгүүлээд мэдээлэл оруулж өөрийн болон бусдын оюунд хөрөнгө оруулалт оруулаарай.
Яг одоо нэвтрээд үзээрэй. https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
