WLB-Эрч хүчээ удирдахуй

WLB-Эрч хүчээ удирдахуй Саяхныг хүртэл өөрийгөө хөгжүүлэх, хичээл сурлагадаа анхаарах, амралт, ажил, нойр, хоолоо хэрхэн зохицуулах вэ? Хүмүүс яаж ингэж их ажлыг амжуулаад байдаг юм болоо? гэх зэрэг и…

Саяхныг хүртэл өөрийгөө хөгжүүлэх, хичээл сурлагадаа анхаарах, амралт, ажил, нойр, хоолоо хэрхэн зохицуулах вэ? Хүмүүс яаж ингэж их ажлыг амжуулаад байдаг юм болоо? гэх зэрэг ирээдүйдээ ч санаа зовиноостой, өнгөрсөнтэйгөө зууралдаж өөрийгөө улам зовоож олон зүйлд сатаарч үр дүнгүй цагийг өнгөрөөдөг байж ээ. Ажил амьдралын тэнцвэрт байдал сэдвийн хүрээнд сурсан зүйлээ өөрийн амьдралдаа бага багаар хэрэгжүүлж ахиц гаргаж байгаадаа баяртай байна.

Хамгийн чухал нь Step by Step буюу алхам алхамаар сайжирч, ахиц дэвшил гаргаж байвал энэ тийм ч асуудал биш харин ч сайн хэрэг, харин алдаанаасаа суралцаж сайжруулахгүй байвал асуудал болно

Бид тэнцвэрийг харахаар тааламжгүй талаас нь харах магадлал өндөр байдаг. Ажил амьдралын тэнцвэрийн нэг чухал ойлголт болох энергийн хүрдтэй танилцацгаая.

Бидэнд өдөр бүр хязгаарлагдмал цаг хугацаа эрч хүч байдаг. Үүнийг хэрхэн тэнцвэртэй зүй зохистой ашиглах вэ?

Тэнцвэртэй байна гэдэг зөвхөн хувийн амьдрал, ажлын цагаа зохицуулах биш, сэтгэл санаа, Биеийн эрүүл мэнд, харилцааны чанарыг бүхэлд нь тэнцвэржүүлэх гэсэн утгатай. Бие, сэтгэл, оюун ухааны эрч хүчийг бүтээхэд энергийн хүрднүүдийн нөлөө их байдаг гэж үздэг.

Энергийн хүрд нь хүний биеийн төв хэсгээр байдаг 7 үндсэн хүрдийг хэлдэг бөгөөд эдгээр нь бидний сэтгэл санааны болон оюун ухааны төлөвт шууд нөлөөлдөг гэж үздэг.

Доор харагдаж байгаачлан энергийн хүрд нь Хувийн хөгжил, Эрүүл мэнд, Найз нөхөд, Харилцаа, Санхүү зэрэг өөрийн үнэт зүйлдээ тулгуурлан өөрт тохиромжтой энергийн хүрдийг сонгон хэрэглэх боломжтой. Энэ маань 0-10 онооны өгөгдөлтэй байгаа бөгөөд Жишээлбэл, Би сар бүр мониторинг хийдэг байлаа гэхэд хувийн хөгжилдөө (5), Эрүүл мэнддээ (3), Санхүү (3), Найз нөхөддөө (8) буюу дийлэнхи энерги цаг хугацаагаа зарцуулж байна гэж бодвол. Миний зорилго төлөвлөгөө Эрүүл мэндээ (9), Хувийн хөгжилөө (8) болгоё гэж бодох юм бол үүн дээрээ үндэслэж өөрийгөө дүгнэж цагийн менежмент болон ирээдүйн (Сар, долоо хоног магадгүй жилийн, ойрын 5 жилийн) төлөвлөгөөгөө гаргах боломжтой ингэснээр илүү одоогийн өөрийнхөө зарцуулж байгаа цаг хугацаа, энергиэ Ирээдүйд бүтээхээр зорьж буй төлөвлөгөөгөө том зургаар харж бодит дүгнэлт, төлөвлөгөө гаргахад ач тустай.

Энергийн хүрдэн дээр ажиллах заавар:

  1. Төлөвлөгөө ( Хүрд дээр аль ч хэсэгт ажилласан 21+ хоног ажиллавал зохино) Учир нь 21 хоногт эхний үр дүн гарч ирдэг
  2. Юу хийхээс илүүтэй, Юу хийхгүй байхаа ол! (Би юу хийхгүй байвал надад илүү цаг гарах вэ? гэдгийг харах хэрэгтэй.
  3. Тэнцвэртэй хослуулна.
Ном уншиж сургалтанд суухаараа хүн шилдэг болдоггүй хамгийн чухал нь амьдралаа дүгнэж үйлдэл авдаг байх хэрэгтэй

Энергийн хүрдний ойлголт нь сүүлийн жилүүдэд алдаршиж, Дэлхийн зарим алдартай хүмүүс амжилтанд хүрэхдээ энергийн хүрд, бясалгал, зэргийг ашигладаг байна. Зарим алдартай хүмүүс энергийн хүрдний дасгал болон бясалгалыг сэтгэл санааны тайван байдал, дотоод хүчээ тэнцвэржүүлэх зорилгоор ашиглаж ирсэн нь олны танил болсон билээ.

Дүгнэлт

  1. Ажил амьдралын тэнцвэр тасралтгүй үргэлжлэх процесс
  2. Энергийг юунд зарцуулахаа төлөвлөх нь чухал
  3. Стрессийн төлөвлөгөөг хэрэгжүүлээрэй
  4. Тархийг удирдах бясалгалын аргатай болоорой. (Өнгөрсөн бол нэг тийм ашигтай зүйл биш Одоо цаг дээрээ төвоөрөөд сурчихвал зүгээр)
  5. Амьдралын үнэт зүйлс, өөрийн мөн чанарын зорилгыг гол чиг шугамаа болгоорой
  6. Тэнцвэрийг хадгална.

Хүн болгонд 24 цаг байгаа үүнийг өөрчлөх боломжтой.