
Ажил болон амьдралын тэнцвэртэй байдал гэдэг нь ажил, хувийн амьдралаа зохицуулж, өөрт хэрэгтэй зүйлийг хийх хангалттай цаг гаргаж чадна гэсэн үг юм. Үүнд ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, хобби, сонирхолоо хөгжүүлэх зэрэг багтана. Мөн тодорхой ажлын цагийг тогтоох, ажлаа дууссаны дараа техникээс өөрийгөө холдуулж амрах, стрессээ удирдах, болон амьдралын төлөвлөгдөөгүй нөхцөл байдалд дасан зохицох боломжийг өөртөө олгох нь чухал.
ажлын ачаалал их байх, түүндээ стрессдэх нь олонтаа ажиглагддаг. Ажил хэдийгээр чухал ч амьдралын хэв маяг бүр чухал байдаг. Хэрэв шинэ ажилд орох гэж байгаа бол цалингаас илүүтэй ажлын цаг, уян хатан байдал амралтын өдрүүдэд дууддаггүй, хөдөлмөрийн гэрээ болон хуулинд заасан цагаар ажилладаг байхыг илүүд үзээрэй.
Мөн ажил олгогч чинь илүү хүн төвтэй ажилчиддаа боддог байгууллагыг олж чадваас таны өөртөө гаргах цаг зав ихсэж дагаад сэтгэл санаа ч тайван болно.
Ядаж л амралтын өдрүүдэд бүтэн амардаг байх чухал шүү. Харин та эдгээр өдрүүдэд аль болох өөртөө цаг зарцуулж ФИЗИОЛОГИЙН хувьд
- массаж хийлгэх, унтаж амрах
- дасгал хийх, гүйх дугуй унах
- байгалд гарах
- уламжлалт эмчилгээнд хамрах зэргийг хийж болно.
Харин СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД
- бясгалгал
- иог, нарны мөргөл, амьмгалын дасгал
- дадлаа өөрчлөх
- хоол хүнсэндээ анхаарах
- хөгжим, подкаст сонсох
- утсаа AIRPLANE MODE дээр тавьж онлайн детокс барих зэргээр өдрийг өнгөрүүлээрэй.
Хааяа юу ч хиймээргүй санагдах үед юу ч хийхгүй байх нь илүү дээр шүү. хамгийн гол нь цагиын менежменттэй байгаарай! Амжилт
