Work-life balance

Work-life balance Хүний амьдралыг төрснөөс үхэх хүртэл дунджаар 75 наслана гэж үзвэл нийт 27375 хоног 657000 цагийг өнгөрүүлнэ. Үүнээс 25-26 жилийг унтаж, 7 жил хөрвөөж, 10-12 жил ажил дээр өнгөрөөдөг…

Хүний амьдралыг төрснөөс үхэх хүртэл дунджаар 75 наслана гэж үзвэл нийт 27375 хоног 657000 цагийг өнгөрүүлнэ. Үүнээс 25-26 жилийг унтаж, 7 жил хөрвөөж, 10-12 жил ажил дээр өнгөрөөдөг. Үүнээс гадна 9-11 жил зурагтын өмнө, 4 жил хоол идэх, 5-7 жил тоглоом тоглох, 1 жил замын түгжээнд болон хувцас сонгоход тус тус зарцуулдаг гэх судалгаа бий.

Тэгвэл хоногийн 24 цагт юу хийдэг вэ? Ихэнхдээ өдрийг 3 хэсэгт хуваадаг ба эхний 8 цагт унтаж нойроо авах, дараагийн 8 цагт өөрийн мэдлэгт хөрөнгө оруулж суралцана, эсвэл ажилдаа зарцуулна. Үлдсэн 8 цагт чөлөөт цаг буюу хоол идэх, утас үзэх, замын түгжрэл, найз гэр бүлийхэнтэйгээ хөгжилдөх гэх мэт зүйлсийг багтаах нь амьдралын тэнцвэрт байдлыг хангадаг хэмээн үздэг.

Гэтэл өнөөгийн нийгэмд энэ тэнцвэрт байдлыг хадгалж чадаж байгаа хүн тун ховор. Ихэнх хүмүүс ажилдаа хэт их цаг зарцуулан улайрснаас үүдэж өөрт ирэх дарамт шахалтыг бий болгож, өөрийн чөлөөт цагийг гээснээр өөрт хүндрэл учруулж ажил-амьдралын тэнцвэрт байдлаа алдаж улмаар стресс, депресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн асуудалд өртөх магадлалтай.

Тиймээс өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол ажил-амьдралын тэнцвэрт байдал юм. Ажил-амьдралын тэнцвэрт байдлыг бий болгосноор өөрт ирэх дарамт шахалт, стрессийг бууруулж, үр дүнтэй ажиллаж, өөртөө анхаарч, аз жаргалтай амьдрах болно.

Чанартай цаг+Амьдралын чанар+Аз жаргал

Ажил-амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахын тулд:

  1. Өөрийн зорилго зорилтоо тодорхойлно.
  2. Өөрийн зорилгод нийцсэн төлөвлөгөө боловсруулна. Чухал зүйлээс чухал биш зүйл рүү.
  3. Өөрийн энергийг төлөвлөгөөнийхөө дагуу чухал зүйлсэд зарцуулна. Чухал биш зүйлсэд цаг хугацаа энергиэ зарцуулахаас зайлсхийнэ.
  4. Өөрт болон гэр бүл, найз нөхдөд цаг зав гарга.
  5. Тэнцвэрийг зохицуул
  6. Ажил-амьдралын тэнцвэрт байдал нь тасралтгүй үргэлжлэх процесс тул үргэлж төлөвлө.