
Өнөөгийн нийгэмд хүмүүс ажил амьдралын хэмнэл хурдацтай өөрчлөгдөж, ажлын болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалах асуудал чухалд тооцогдох болжээ. Хэт их ажиллах нь хүмүүсийн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, хувийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, тэнцвэрт байдал алдагдсанаар сресс үүсдэг.
2024 оны 9-р сарын 28-ны өдөр анхны сургалт маань эхэлсэн билээ. Цэцэгбадам багшийн сургалтаараа эхний 20 минутын хугацаанд өөрийнхөө дотоод хүнтэй ярилцан өөрийгөө ямар хүн болохоо бодож өөрдээрээ төвлөрч сурсан. Завгүй амьдралын дунд бид өөрсдийгөө мартаж орхижээ. Иймд дотоод хүнээ сайн сонсож ямар мэдрэмж мэдэрч сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэйг улам баталгаажууллаа. Сэтгэл хөдлөлийн байдлаа анзаарах ямар төвшинд байгаагаа анзаарч явах нь хүвь хүн стресс орсон үгүй харж болно.
Mental health буюу оюун санааны эрүүл мэнд эрүүл байх нь миний хувьд хамгийн чухал хэсэг гэж үздэг.

Mental health буюу оюун санааны эрүүл мэнд эрүүл байх нь миний хувьд хамгийн чухал хэсэг гэж үздэг билээ. Оюун санаа эрүүл байвал стрессэнд автахгүй, янз бүрийн сөрөг зүй бодохгүй, эерэг сэтгэлгээтэй байж шийдвэр гаргахад хурдан байж, ажилын үр бүтээмж ихэснэ. Иймээс уг сургалтаараа дамжуулж завгүй амьдралын улмаас их стресстэй тулгарч оюун санааны дарамтанд ороод тэрнээсээ яаж гарах аргуудаа мэддэггүйгээс болж срессийн High zone, Low zone-д нэрвэгддэг.
High zone гэгддэгт бид баяр баясалтай, догдлолтой, сандарч, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлүүд мэдэрнэ. Харин Low zone бид мэдрэмтгий болох, ядрах, урам зориггүй болно. Энэ хоёр аль нэг нь давамгайлж байвал таны стресс гадагшаагаа гарахад их ойрхон байгааг илтгэх боловч бид тэр болгон анзаараад байдаггүй. Тийм байдалд орохгүйн тулд орсон ч өөрийгөө хурдан тайвшруулахад амьсгалын дасгал хийх нь бие махбод болон сэтгэл санааг тайвшруулж, төвлөрөлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга. Мөн брахма бясалгал хийвэл стрессийн түвшинг болон оюун санааны гүн гүнзгий амар амгалан байдалд хүрэхэд тусалдаг бөгөөд хүн өөрийн дотоод ертөнц рүү анхаарлаа төвлөрүүлснээр сэтгэл санааны дарамт, стрессээс чөлөөлөгдөж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож авсан бөгөөд бидэнд богинохон хугацаанд ийм чухал мэдээлэлийг өгсөн багшдаа талархал илэрхийлмээр байна.

Биен дасгал хийж биен дархлаагаа дэмжин эрүүл байдаг шиг оюун санаа ч гэсэн түүнтэй адил оюун санаагаа тогтвортой эрүүл байлгах нь хамгаас чухал.
Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах нь орчин үеийн нийгэмд тулгарч буй стрессийн түвшинг зохицуулах, оюун санааны эрүүл мэндийг дэмжих чухал алхам болохын зэрэгцээ хувь хүний цаг төлөвлөлт, бүтээлч байдлыг дэмжих үүднээс хүн дотоод тэнцвэрээ олж, биен дасгал хийж биен дархлаагаа дэмжин эрүүл байдаг шиг оюун санаа ч гэсэн түүнтэй адил оюун санаагаа тогтвортой эрүүл байлгах нь хамгаас чухал бөгөөд амьсгалын болон брахма бясалгалын аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэх нь урт хугацааны аз жаргалтай, эрүүл амьдралын үдэс мөнөөсөө мөн.
