Бид өөрсдийнхөө болон эх дэлхийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийж чадах вэ?
Засгийн газар:
- Шийдвэр гаргахдаа хүний урт хугацааны сайн сайхан байдал, байгаль орчны тогтвортой байдлыг эрхэмлэх.
- Бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага, нийгэм, экологийн сайн сайхан байдлыг бий болгох зорилтыг эрхэмлэх.
- Шатахуун түлшийг газар дээр хадгалах. Нэмэлтээр шинэ чулуужсан түлшний олборлолт, төслүүдийг багасгаж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ.
- Бохирдол үүсгэгч хүн, байгууллагаас татвар авах. Нүүрстөрөгчийн хийг бууруулдаг үйл ажиллагааг дэмжих
- ДЭМБ-с гаргасан агаарын чанарын удирдамжийг хэрэгжүүлж хэвших
- Эрүүл мэндийн байгууллагуудыг сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанжуулах.
- Тархины цус харвалт, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, амьсгалын замын архаг ба цочмог өвчин, тэр дундаа астма зэрэг өвчлөлийн ачааллыг бууруулахын тулд агаарын бохирдлын түвшинг бууруулах.
- Давс, элсэн чихэр, эрүүл бус өөх тос ихтэй боловсруулсан хүнс болон ундаанд татвар ногдуулах.
- Хүнсний хаягдлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.
- Тогтвортой, эрүүл хүнсний үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн салбараас авах татварыг өөрчлөх.
- Биеийн тамир, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих ногоон байгууламж бүхий хотуудыг байгуулна.
- ДЭМБ-ын ногоон тунхагийг батлах.
- Тамхигүй хот байгуулах.
- Хог хаягдал, хуванцарыг багасгах талаар бодлого боловсруулах.
- Уур амьсгалын өөрчлөлтөд илүү сайн бэлдэж, хариу арга хэмжээ авахын тулд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэгийг уур амьсгалын үйл ажиллагаа, бодлоготой уялдуулах.
Байгууллагууд:
- Ажлын цагийн дараа гэрлээ унтраа.
- Боломжтой бол зайнаас ажиллахыг дэмжих
- Ажлын байранд савласан, боловсруулалт хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах
- Үйл ажиллагаанаас үүссэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
- Хөхөөр хооллохыг хамгаалах, дэмжих. Хөхөөр хооллох нь хүүхдэд эрүүл, тогтвортой хоол хүнс болдог юм.
- Цэвэр усыг ажилчдад хүртээмжтэй байлгах.
Эрүүл мэндийн ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагууд:
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хог хаягдлыг бууруулах хүчин чармайлтыг дэмжинэ.
- Эрүүл мэндийн байгууллагуудад хийжүүлсэн ундаа, боловсруулсан, савласан хүнсний хэрэглээг багасгах замаар байгалийн гаралтай орон нутгийн хүнсээр хангах, эрүүл хүнсний сонголтыг баталгаажуулах.
- Эрүүл мэндийн байгууллагуудыг нүүрстөрөгчгүйжүүлэх
- Эрчим хүч хэмнэх боломжуудыг тодорхойлох.
- Эрүүл мэндийн байгууллагуудыг аюулгүй цэвэр усаар хангах.
- Дахин боловсруулах эсвэл дахин ашиглах боломжтой байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих.
- Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын төвд эрүүл мэндийг дэмжих
Хотын дарга нар:
- Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг дэмжих.
- Нүүрстөрөгч бага үүсгэдэг нийтийн тээврээр үйлчлүүлэх.
- Шинэ дугуйн зам, явган хүний зам барих.
- Биологийн олон янз орчныг хамгаалж, шинэ цэцэрлэгт хүрээлэн бий болгох.
- Хотын захиргааны үйл ажиллагааг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх.
- Орлого багатай өрх, эрүүл мэндийн байгууллагуудыг цэвэр, хямд эрчим хүчээр хангах.
- Тогтвортой байдлыг дэмжихийн тулд орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана.
- Олон нийтийн газар эрүүл бус хоол хүнс, ундааны худалдааг багасгах, зохицуулах.
Хувь хүмүүс:
Дуу хоолойгоо өргөж, эрүүл мэндээ хамгаалахын тулд цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардах.
Үйлдэл хий, бусдад урам зориг хайрла” –дараах challenge-д нэгдээрэй:
- Долоо хоногт ядаж нэг өдөр ажилдаа алхаж очих. Нийтийн тээврээр үйлчлүүлж хэвших.
- Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, өрөөгөө 21.5 хэмээс дээш халаахгүй байх, өрөөндөө байхгүй үед гэрлээ унтраах.
- Шинэ хүнсний бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдаж авч, өндөр боловсруулсан хоол, ундаанаас зайлсхийх.
- Тамхи хэрэглэхээ болих.
- Хуванцар аль болох бага худалдаж авах, дахин боловсруулах хүнсний уут ашиглах.
