YOUTHINC -нэр нь хүртэл утга учир, үнэ цэнийг бэлгэдэнэ

Анх Youthinc-ийн YDP-2024 хөтөлбөрийг олж мэдээд л шууд л надад тохиолдож байсан олон асуудлуудыг шийдвэрлэх цогц хөтөлбөр байгааг хараад маш их баяртай хүлээн авч хамрагдахыг хүсч, судалж эхэлсэн. Энэ жилийн маань зорьж байсан зүйлүүдийн нэг “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” байсан бол хөтөлбөртөө хамрагдаад энэ хүртэл ирсэндээ баяртай байна. Юуны өмнө хөтөлбөрийн мундаг гишүүд, зохицуулагч, сургагч багш нартаа талархал илэрхийлмээр байна. Та бүгдийн харилцаа, хандлага, юмыг зохион байгуулах чадвар, заах арга барил, арвин их мэдлэг туршлагаас асар их зүйлийг суралцаж, мэдэж авлаа. Мэдээж энэ бол INTRO хэсэг үүнийг цааш хэр амьдралдаа хэрэгжүүлж, үйлдэл болгож чадах вэ? гэдэг л хамгийн чухал ойлголт болж үлдэнэ.
Step by step
Алдаагаа ойлгож сайжруулалт хийх нь чухал.
Энэхүү хөтөлбөрөө дуусгаад дараа дараагийн хөтөлбөр, үйл ажиллагаануудад оролцохдоо алдаагаа давтахгүй байх тал дээр өөр дээрээ ажиллахаар төлөвлөж байна.
Хөтөлбөрийн сургалтаас зохистой хөдөлмөр, цахим ур чадвар, ажил-амьдралын тэнцвэрт байдал, зөөлөн ур чадвар гээд бүгд чухал ч гэсэн эдгээрээс нэн тэргүүнд ажил- амьдралын тэнцвэрт байдлаа чухилчилж тэнцвэртэй байж чадвал бусад хүссэн зүйлсээ сурах, өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйдээ бэлэн чадварлаг мэргэжилтэн болох хамгийн суурь ойлголт хэмээн үзэж байгаа.
Бүх зүйлийг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлвэл зүйтэй юм болов уу? гэж харж байгаа. Одоо хөтөлбөрийн өмнөх өөрийгөө харвал Цагийн менежмент, энергийн менежмент, стресс менежмент, өөрөө өөрийгөө ойлгож тодохойлох чадвар маань сайжирч хувийн төлөвлөлтөө илүү сайжруулах тал дээрээ анхаарч байна. Хөтөлбөрөө төгсөөд гэр бүлийнхан, найз нөхөддөө сурсан мэдлэгээ хуваалцаж, иог, бясалгалыг амьдралийнхаа хэв маягт оруулж ирэхээр төлөвлөж байсан бол түүнийгээ хэрэгжүүлж амьдралынхаа хэв маяг болгохоор зорьж байна.
Дараа дараагийн удаа сурсан зүйлээ баталгаажуулж илүү мэргэжлийнхээ дагуу Зохистой хөдөлмөрийн талаар хөтөлбөртөө сайн дураараа оролцож хувь нэмэр оруулахыг хүсч байна.
