YDP2024 - Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр, Миний туршлага болон Үнэлгээ

YDP2024 - Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр, Миний туршлага болон Үнэлгээ Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ? Хамгийн анх “YOUTH DEVELOPMEND PROGRAMM”…

  1. Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?

Хамгийн анх “YOUTH DEVELOPMEND PROGRAMM” зарлагдлаа гэсэн постер хараад доторх агуулгийг нь уншаад миний хөгжүүлэхийг зорьж байсан ур чадваруудыг олгох хөтөлбөр юм байна. Түүнээс ч гадна олон зүйлсийг сурч мэдэж, шинэ хүрээлэлтэй болох боломжтой юм байна хэмээн бүртгүүлсэн.

2. Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Миний хүссэн ур чадваруудын тухай сургалт орсон. Гэхдээ хичнээн сайн сургалт байсан ч би хичээж байж эдгээр ур чадварыг өөртөө суулгаж чадна.

-Цаг хугацааны хувьд маш шахуу байсан тул цаг төлөвлөлт маш чухал байлаа.

-Маш гоё эерэг хүрээлэл үүсгэж чадсан.

-Өмнө нь огт зохистой хөдөлмөр эрхлэлт гэдэг зүйлийн талаар мэддэггүй байсан бол энд маш сайн ойлгож авсан.

Энэ бүгдээс би өөрөө хичээвэл болдоггүй зүйл гэж үгүйг ойлголоо. Багийн ажилд багаараа оролцох нь хэр чухал, өөр өөр салбарын үе тэнгийхнээсээ харилцаа, хандлага зэргээс маш олон юм сурсан.

3. Хөтөлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? Та ямар алхам хийх вэ?

Мэдээж энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэгүүд дандаа хичээл, ажил дээр хэрэг болох ур чадварууд тиймээс өдөр тутамдаа байнга ашиглаж, сайжруулж явна. Мөн эдгээр олж авсан мэдлэгээ бусдад түгээж Youthinc байгууллагийг бусдад сурталчлах болно.

Өөрөө ч цаашид өөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш их хэрэг болно.

4. Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бид яаж тусалж чадах вэ?

Мэдээж хөтөлбөрөө төгсөөд ингээд болоо гээд цааш хэвийн урсгалаараа явахгүй. Аль болох багийн төсөлөө хэрэгжүүлэхийг хичээнэ. Эсвэл өөр төсөл хөтөлбөрт сайн дураараа туслахад бэлэн байна.

5. Та 5 сэдвийн хүрээн дэх Ур чадвар хөгжүүлэх сургалтуудаас аль Track Skills Training сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна вэ? Алинд нь илүү төвлөрөх вэ?

Decent work маш их таалагдсан одоо оюутан хэдий ч ажлын байран дээр гарна. Тэр үедээ өөрийн эрх үүргээ маш сайн мэдэж, бусдад гэсэн туслаж дэмжих хэрэгтэй юм байна хэмээн бодсон. Миний хувьд их хүлээцтэй, тайван хүн учир ажлын байран дээр зохисгүй зүйлсийг аан ийм л байдаг юм байна хэмээн ойлгож эндүү ташаа явж магадгүй.

6. Хэрэв та төслийг удирдаж байсан бол Залуучуудын хөгжлийн төсөлд ямар нэгэн сургалтын хэрэглэгдэхүүн, өнгө аяс нэмэх үү? Хэрэв тийм бол юу байх вэ?

Төсөл сургалтын зохион байгуулалтын хувьд маш сайн ажилласан. Гэхдээ залуучуудыг илүү идэвхжүүлж, хооронд нь холбоо үүсгэх ажлуудыг хөтөлбөрийнхөө дундуур зохион байгуулсан бол илүү хөтөлбөрийн оролцогчид маань бие биенийгээ таниж мэдэн цаашид хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.

7. Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл/эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?

Миний хувьд анх энэхүү хөтөлбөр эхлэхэд гэр бүлийхэндээ тайлбарлсан. Үүнд: Залуучуудыг чадавхжуулах сургалтанд сууж байгаа. Энэ хөтөлбөрт маань хувь хүний ур чадвараас гадна ажлын байрны зохистой хөдөлмөр, дижитал ур чадвар, ажил-амьдралын тэнцвэр гээд зөндөө зүйл сурна.

Хөтөлбөрийн дундуур найзууддаа энэхүү хөтөлбөрт явж байгаагаа хэлэхэд бас хөтөлбөрийн талаар асуухад залуучууд бидэнд маш хэрэгтэй. Ялангуяа өөрийгөө ойлгож, өөрийгөө ойлгосон болохоор зарим зүйлсийг хйихэд илүү хялбар болсон. Мөн өөрийгөө стресстсэн гэдгээ ч мэдэлгүй муухай ааш гаргаад яваад байсан байна билээ. Тэгвэл стресстсэнээ мэдэж үүнийгээ зөв аргаар буцаж хэвийн байдалдаа орох зэрэг яг одоо маш хэрэг болж буй зүйлсийг сурснаа хэлсэн.

8. Дараа жилийн энэ хөтөлбөрийн 5 сэдвийн аль сэдэв дээр нь сайн дураараа оролцож хувь нэмэр оруулах вэ?

Миний бодлоор ажил-амьдралын тэнцвэрт байдал дээр оролцох сонирхолтой байна. Илүү энэ аргыг хэрэглэснээр миний амьдралд ийм өөрчлөлт гарсан гэж бусдад өөрийнхөө түүхийг ярьж сэдэлжүүлж, заримд нь шинэ санаа өгөх байх.

9. Бид ирэх хавар энэ төслийг өргөтгөхөөр төлөвлөж байна. Энэ төслийн өргөтгөсөн хувилбар хэнд зориулагдах, хэн хамрагдах, эсвэл ямар байгууллага санхүүжүүлэх боломжтой вэ?

Засгийн газрын 2025 оныг Залуучуудад чиглэсэн жил хэмээн тодотгож байгаа юм билээ. Тиймээс хамтарч ажиллаж энэ дээр санхүүжилт авах тал дээр ажиллавал болох байх. Мэдээж залуучууд бид ихээхэн хамрагдана.