- Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?
Миний хамгийн анхны зорилго бол өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлэх мөн comfort zone-с гарах зорилгоор хамгийн анхны хичээл дээрээ сууж байсан. Өөрөөр хэлбэл бие төлөвтэй сэтгэлгээтэй байсан. Нийгэмдээ нөлөө үзүүлж чадахуйц хүн болохыг хүсдэг байсан ч чухам хаанаас эхлэх, яаж гэдгийг мэдэхгүй явж байсан надад маш их тусалсан хөтөлбөр байсан учраас би энэхүү хөтөлбөрт орсон.
2. Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
Надад анх төсөөлж байснаас давсан өөрчлөлт болон үр дүнгүүд хөтөлбрийн явцад гарч ирсэн. Хөтөлбөрийн хэсэг болох Knowledge-sharing өдөрлөгүүдээс дэлхий ертөнц хаана явж байгаа, хаашаа чиглэж байгаа мөн бид өнөөдөр ямар түвшинд байгаа вэ гэх зэрэг нүд нээж, чих онгойлгосон мэдээ мэдээлэл олж авсанд үнэхээр их баяртай байна. Мэдээллийн эрэн зуунд эдгээр мэдээллүүдийг олж авснаараа цаашдаа надад ирээдүйгээ төлөвлөх, шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд түлхэц болсон юм. Мөн цаашлаад хөтөлбөрийн явцад сурсан мэдлэгээ практик болгон хэрэгжүүлж олон удаагийн feedback хүлээн авснаар хувь шүүмж сонсож сурах, багаар ажиллаж сурах зэрэг зөөлөн ур чадваруудыг эзэмшиж авсан гэж боддог.
3. Хөтөлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? та ямар алхам хийх вэ?
Би Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн Дижитал ур чадварын багийн гишүүн. Хөтөлбөрийн дагуу дижитал ур чадвартай холбоотойгоор нийгэм дэх асуудал, зах зээлийг судалж эдгээрт суурилсан төслийн санаа, шийдлийг боловсруулсан. Мөн энэхүү үйл явц нь урт хугацааны процесс байсан ба мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, чиглүүлсний дагуу бидний боловсруулсан төсөл нь Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр дууссан ч биднийг чиглүүлж нэгтгэх үнэт зүйлийн бүтээсэн учраас хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
4. Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
‘Practice makes it perfect’ - миний хувьд төслийн санаагаа бүрэн хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа учраас Youthinc-ийн зүгээс төслийг дэмжихэд мөн чиглүүлэг хүлээн авахад таатай байх болно. Хувь хүний зүгээс цаашдаа тогтмол мэдлэг хуваалцах өдөрлөгүүдэд хамрагдах хүсэлтэй байгаа.
5. About which 5+1 Track Skills Training do you want to learn more? On which training would you focus more?
Дижитал ур чадварын тухай судалж байх явцад би өөрийн ур чадварыг ахисан, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилготой байгаа. Цахим орчинд үнэгүй хичээл, мэдээллүүд олон байдаг ба хүсэл, зорилго байхад нээлттэй суралцах боломж нээлттэй гэдгийг ойлгосон.
6. Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл/эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?
Хэдэн ч настай байсан, ямар ч мэргэжилтэй байсан энэхүү хөтөлбөр олон салбарын өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой мундаг хамт олноос бүрдсэн учраас comfort zone-соо гараад заавал хамрагдаарай гэж зөвлөнө. Ялангуяа завсар жил авсан сурагчдад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт хүссэн чиглэлийн дагуу бодит ур чадваруудыг эзэмшихээс нь гадна нийгэмдээ нөлөө бүхий төсөл хэрэгжүүлэх боломжийг тултал нь олгодог учраас алдаж болохгүй боломж шүү.
7. Дараа жилийн энэ хөтөлбөрийн 5 сэдвийн аль сэдэв дээр нь сайн дураараа оролцож хувь нэмэр оруулах вэ?
Work Life Balance бол миний сонирхлыг татсан сэдэв байгаа. Ажил амьдралынхаа тэнцвэрт байдлыг хангах нь ажлын үр бүтээмж нэмэгдүүлэхээс гадна стресс бууруулах үр нөлөөтэй. Энэ чиглэлийг мэдлийг эзэмшиж амьдралдаа хэрэгжүүлэх хүн бүхэнд хэрэгцээтэй гэж боддог учраас өөрөөсөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.
Энэ зурагт цахим орчинд хувийн мэдээлэлээ хамгаалахыг уриалсан контент хийж байх үе. Амархан мэт харагддаг ч бүтээлч байдал шаардсан шинэ бөгөөд хөгжилтэй туршлага байсан. Намайг бие төлөвтэйгөөс нийгэм дэх асуудал дахь шийдэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хувь хүн болгох хамгийн том өөрчлөлтийн гол түлхүүр байсан Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийнхөө нийт хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

