Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc INTERNSHIP - Практик Дадлагын 3 дахь Туршилтын Хөтөлбөрөө амжилттай дуусгаж Төгсөлтийн баяраа хөтөлбөрт оролцогч, дэмжигч залуустайгаа онлайнаар тэмдэглэлээ.

Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc INTERNSHIP - Практик Дадлагын 3 дахь Туршилтын Хөтөлбөрөө амжилттай дуусгаж Төгсөлтийн баяраа хөтөлбөрт оролцогч, дэмжигч залуустайгаа онлайнаар тэмдэглэлээ.
YOUTHinc - INTERNSHIP Pilot 3 - хагас жилийн туршилтын хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадсан оролцогч залуучууддаа халуун Баяр Хүргэж, хамтран ажилласан АЙСЕК Монгол, Friends of Mongolia буюу Монголын Андууд байгууллага болон AMSA - Азийн Анагаахын Оюутны холбоондоо гүн талархал илэрхийлье.
Манай YOUTHinc - Интерншип хөтөлбөр бол 6 сарын хөтөлбөр бөгөөд залуусд өөрийхөө хувь хүний болон карьер хөгжилдөө хувь нэмэр оруулах хагас жилийн практик, дадлагын аялал гэж хэлж болно. Бид энэ хөтөлбөрөөрөө дамжуулаад ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар, чадамжийг залуучуудад практик дадлага хийлгэх замаар эзэмшүүлж ирээдүйн ажлын байранд бэлтгэх, улмаар хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд ажиллаж, сурч, хөгжих гүүр болох зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм.
Өнгөрсөн 2жилийн хугацаанд Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг маань Ковид цар тахлын тодорхойгүй нөхцөл байдалд ямар нэг донор байгууллагын санхүүжилтгүйгээр энэхүү Интерншип туршилтын хөтөлбөрийг анх зориг гарган туршин явуулж алдаж оносон зүйл олон байгаа хэдий ч хөтөлбөрт оролцсон Монгол Залуу Мэргэжилтнүүд, залуусыхаа хамтын хүчээр YOUTHinc -INTERNSHIP - Дадлагын Практик хөтөлбөрийн Pilot 1, 2, 3 буюу нийтдээ 3 туршилтын хөтөлбөрийг ийнхүү амжилттай дуусгаж чадлаа.
Туршилтын хөтөлбөр болгон маань өөрийн гэсэн онцлогтой явагдсан байсан бөгөөд Пилот -3 хөтөлбөрийн гол онцлог бол бид АЙСЕК Монгол, Friends of Mongolia буюу Монголын Андууд байгууллага болон AMSA - Азийн Анагаахын Оюутны холбоотойгоо хамтарч уг хөтөлбөрөө хэрэгжүүлсэн бөгөөд хамтран ажиллаж, дэмжсэн байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Нэн ялангуяа, хөтөлбөрийн 3 багийн зохицуулагч нар Номууна, Оюундарь, Хулан, Уранчимэг нартаа гүн талархал илэрхийлж байнаа. Та нарын тусламжтайгаар энэхүү 3дахь туршилтын хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж дууслаа.

Олны хүч оломгүй далай гэдэг. Хөтөлбөрт оролцсон залуус маань өөр өөр салбар, төлөөллийн залуус байсан хэдий ч сонирхолоороо Бфит, Интерншип болон Сошиал медиа багт хуваагдаж YOUTHinc дээрээ сошиал медиа хөгжүүлэлт дээр суралцаж, блог бичиж, мэдлэг хуваалцах сургалтууд орж, байгууллагуудтай танилцах аялал хийж, өөр хүмүүстэй ажилласнаараа өөрийгөө олж нээхэд тус дөхөм болж түгээмэл ажлын байранд шаардагддаг зөөлөн ур чадваруудад суралцаж авсан гэж бодож байна. Мөн Пилот -3 хөтөлбөрийн дурсгалтай видио болон 4, 5, 6 сарын Newsletter эмхэтгэлийг нэгтгэн гаргасан Social Media багийн Уранчимэг, Дөлгөөндөө болон хувь нэмэр оруулсан Бфит, Интерншип, Сошиал Медиа багийн бүх залуусдаа баярлалаа.

Манай интерншип хөтөлбөр залууст боломжийг олгож суралцахад суралцахад нь туслах, бидний ажил амьдралдаа амжилтанд хүрэх практик ажлын туршлага, зөөлөн ур чадвар, чадамжийг олж авахад туслах гүүр болохыг зорьсон билээ.
Тэгэхээр бидний энэ туршин явуулж байгаа хөтөлбөр бол цаашаагаа үе шаттайгаар өргөжин тэлж, улам сайжирч, тодоодын болон гадаадын илүү олон боломжуудыг залуусдаа бий болгож, хамтын ажиллагаа, уялдаа холбоон дээр тулгуурлан явагдах болохоор та бүгд маань аль болохоор YOUTHinc тэйгээ холбоотой байж гишүүнчлэлээрээ дамжуулан илүү тогтвортой хамтран ажиллах бүрэн боломжтой.
Ийнхүү YOUTHinc - INTERNSHIP Pilot 3 - хагас жилийн туршилтын хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадсан оролцогч залуучууддаа халуун Баяр Хүргэж цаашдын ажил-амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та нараараа бахархаж байна. Бүгдээрээ цаашдаа ч Ажиллая Суръя Хөгжье!





