YOUTHinc Internship Pilot-4 хөтөлбөрийн дадлагажигч нар амжилттай төгслөө.

YOUTHinc Internship Pilot-4 хөтөлбөрийн дадлагажигч нар амжилттай төгслөө. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc-ээс хэрэгжүүлсэн INTERNSHIP - Практик ур чадвар олгох туршилтын хөтөлбөрийг…

Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc-ээс хэрэгжүүлсэн INTERNSHIP - Практик ур чадвар олгох туршилтын хөтөлбөрийг 4 дэх удаа амжилттай зохион байгууллаа.

YOUTHinc - Интерншип хөтөлбөр нь Монгол залуучуудад ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар, чадамжийг практик дадлага хийлгэх замаар эзэмшүүлж чадавхижуулах, ирээдүйн ажлын байранд бэлтгэх, улмаар залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өөрийгөө нээж, хувь хүний болон карьер хөгжилдөө хувь нэмрээ оруулах, өөр салбарын олон мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх, бодит туршлага хуримтлуулах хүсэлтэй залуусыг анкет, хувь хүний тест болон ярилцлагад тулгуурлан 24 залуусыг сонгон хамруулсан. 5 сарын хугацаанд үргэлжилсэн дадлагын хөтөлбөрөө 15 залуус 2022 оны 12 сарын 24 өдөр хөтөлбөрөө амжилттай хааж, гарын бэлэг, сертификатаа төгсөлтийн баяр дээрээ гардан авлаа.

7 сарын 21-ны өдрөөс 12 сарын 24 хүртэлх хугацаанд тасралтгүй үргэлжилсэн далдлагын хөтөлбөр маань 3 үе шаттай (Season #1, Season #2, Season #3 ) зохион байгуулсан.

Season #1 – “Ажил бол ... 2 “ Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян

Олон Улсын Хөдөлмөрийн байгуулагатай хамтран Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлын хүрээнд Ажил бол ... сэдвийн хүрээнд долоо хоног бүр багаараа даалгаварыг гүйцэтгэж, илтгэл танилцуулж, сошиал сувгаар сурталчилан таниулах зорилготой зурган постерүүд, богино хэмжээний бичлэг, инфорграфик бэлтгэсэн. Мөн 2022 оны 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” арга хэмжээнд дадлагажигч залуус маань оролцоо. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчилж, дуу хоолойгоо өргөж, тэр дундаа Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн хөгжлийг дэмжих - Зорилт 8 дэмжиж ажилласан.

Дадлагын хугацаанд дадлагажигч хөтөлбөрт сонгогдсон залуус маань зохистой хөдөлмөр, шударга бус цалин, ажил мэргэжлийн сонголтонд насны ялгаа зэрэг сэдвийн хүрээнд багаараа судалгаа хийн ажилласан бөгөөд үүний үр дүнд өөрсдөө энэхүү сэдвийн хүрээнд өөрсдөө ч мөн үнэн зөв мэдээлэлтэй болж чадсан нь олзуурхууштай байлаа.

Season #2 – Байгууллагуудтай танилцах аялал

2022 оны 10 - 12 сарын хугацаанд Монголын томоохон байгууллага, үйлдвэрүүд, олон улсын байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялалыг ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. Гэр бүл хүүхэд хөгжлийн төв, Улаанбаатар аялал жуулчлалын газар гэх мэт төрийн байгууллагын төслийн зохицуулагч нартай нэг төсөл дээр хамтран ажиллалаа.

Энэхүү аяллаар ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах бөгөөд байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон олон боломжуудыг залуучуудад сурталчилж, нээж өгснөөрөө онцлог юм.

Байгууллагатай танилцах аяны хүрээнд

  • Талх Чихэр ХК
  • APU Dairy - Сүүний үйлдвэр
  • APU Company - Архи, пивоны төв үйлдвэр болон

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох

  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага /IOM Mongolia/
  • Монгол Улс дахь Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан /UNFPA Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO Mongolia/
  • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ITTLLDC/ бүтэц үйл ажиллагаатай танилцаж, бодит туршлагыг хуримтлууллаа.

Бид нийт 150 залуучуудыг хамруулна гэж төлөвлөж байсан ч давхардсан тоогоор 600 гаруй залуучууд бүртгэж, 200 гаруй залуучууд танилцах аялалуудад хамрагдсан байна.

Season #3 – Мэдлэгээ хуваалцах, блог бичих, үр дүнг тайлагнах

Дадлагын хөтөлбрийн сүүлийн шатны сорилт бол оролцогч нар маань Peer to peer – Knowledge sharing session буюу өөрийн мэдлэгээ бусаддаа хуваалцах, илтгэл танилцуулах, хичээл орох хэсэг юм. Хуваарийн дагуу Ням гараг бүрийн уулзалтын үеэр өөрийн сонгосон сэдвээ танилцуулж, сэдвийн дагуу блог бичиж ярианы болон бичгэн хэлбэрээр танилцууллаа.

Төгсөлтийн үйл ажиллагааны хүрээнд дадлагжигч залуус маань дадлагын хөтөлбөрийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, мэдээ бэлтгэж, төгсөлтийн бичлэг хийж мөн бичгээр сурсан мэдсэн зүйлээ бусад залуустай хуваалцлаа. Оролцогч нарын сэтгэгдлийг та бүхэн энэ линк дээр дарж үзээрэй.