YOUTHinc Internship Pilot-4 Program

YOUTHinc Internship Pilot-4 Program Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc INTERNSHIP - Практик Дадлагын 4 дахь Туршилтын Хөтөлбөр эхэллээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Залуу Мэргэжилт…

Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг YOUTHinc INTERNSHIP - Практик Дадлагын 4 дахь Туршилтын Хөтөлбөр эхэллээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг маань Ковид цар тахлын тодорхойгүй нөхцөл байдалд ямар нэг донор байгууллагын санхүүжилтгүйгээр энэхүү Интерншип туршилтын хөтөлбөрийг анх зориг гарган туршин явуулж алдаж оносон зүйл олон байгаа хэдий ч хөтөлбөрт оролцсон Монгол Залуу Мэргэжилтнүүд, залуусыхаа хамтын хүчээр YOUTHinc -INTERNSHIP - Дадлагын Практик хөтөлбөрийн Pilot 1, 2, 3 буюу нийтдээ 3 туршилтын хөтөлбөрийг амжилттай дуусгаж сүүлийн 4 дахь хөтөлбөрийг зарласан. Энэхүү 4 дахь хөтөлбөр маань ОУХБ-тай хамтран Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлыг хийж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн хөтөлбөрт нийт 100 гаран залуус материала өгснөөс 50 оюутан залуустай ярилцлага хийж, 24 залуусыг маркетинг болон медиа чиглэлээр шалгаруулж авсан. Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар Pilot-2 хөтөлбөрийн төгсөгч У. Номунаа, медиа чиглүүлэгчээр Pilot-1 хөтөлбөрийн төгсөгч Б. Дуламсүрэн, меаркетинг чиглүүлэгчээр Pilot-3 хөтөлбөрийн төгсөгч Б. Уранчимэг ажиллаж байна. Шалгарсан залуустай хөтөлбөрийн талаар чиглүүлэг уулзалтыг хийж, хоорондоо танилцан нэг өдрийг хоорондоо танилцаж, хөгжилтэй өнгөрүүллээ. Цаашдаа эдгээр залуус маань 3 багт хуваагдаж ажиллах бөгөөд долоо хоног бүр өөр өөр даалгавар хийж хоорондоо өрсөлдөх зарчмаар явагдах болно. Энэхүү хөтөлбөрт маань маркетингаар мэргэшсэн А. Отгонбаатар манай багт ажиллаж байгаа ба долоо хоног бүрийн даалгавар дээр мэргэжлийн өнцгөөс шүүмж, зөвлөгөө өгөхөөр болсон билээ.

Энэхүү хөтөлбөрөөр оюутан залуус маань зохистой хөдөлмөрийн талаар зөв мэдээлэлтэй болохын зэрэгцээ маркетингын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болно гэж найдаж байна.