YOUTHinc.mn - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү YouthSpeak Mongolia Forum -р амжилттай эхэллээ

YOUTHinc.mn - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү YouthSpeak Mongolia Forum -р амжилттай эхэллээ Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү You…

Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү YouthSpeak Mongolia Forum -р амжилттай эхэлж 2022 оноос албан ёсоор хамтран ажиллах боллоо

YOUTHinc.mn - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү YouthSpeak Mongolia Forum -р амжилттай эхэлж 2022 оноос албан ёсоор хамтран ажиллах боллоо.

YouthSpeak Forum - Залуусын дуу хоолой өдөрлөг-г 2022 оны 1 сарын 6-д ТУС Солюшн ХХК-ийн дэмжлэг болон Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ, YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд AIESEC in Mongolia -н мундаг залуус маань "Залуус ба цар тахлын дараах ажлын талбар" сэдвээр амжилттай зохион байгуулж залуусд санал бодлоо илэрхийлэх, нийгмийн асуудалд шийдэл олж, бодит ажил хэрэг болгох боломжийг олгосон сайхан арга хэмжээ болсон юм.

AIESEC олон улсын залуучуудын байгууллага нь өдгөө 74 жилийн турш тасралтгүй залуучуудад Манлайлах ур чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой өөрсдийн маш олон хөтөлбөр үйл ажиллагаанууд дээр тулгуурлан хүргэсээр яваа билээ.

@youthinc.mn бол Монгол залуу мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн хамтдаа хөгжих гишүүдэд суурилсан платформ бөгөөд бид Илүү чадамжтай, эрүүл, утга учиртай амьдралаа бүтээхийг зорьж буй залуус, хамт олны хүрээллийг үүсгэх гишүүнчлэлээ энэ жилээс эхлэн олон нийтэд нээлттэй болгох юм.

Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ Монгол Улсад залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах замаар Монгол Улсын залуучуудын зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийг дэмжих зорилготой юм.

Гишүүнчлэлийн талаарх Дэлгэрэнгүй мэдээллийг YOUTHinc.mn вэб хуудсаар болон сошиалаар удахгүй хүргэнээ.

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FYOUTHinc.mn%2Fposts%2F2939915442974030&show_text=true&width=500" width="500" height="806" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>