YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - бидэнтэй нэгдэхийг урьж байна. JOIN US :)

YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - бидэнтэй нэгдэхийг урьж байна. JOIN US :) Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсч буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар…

Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсч буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар тэмүүлж буй, хамтдаа гайхалтай дурсамж, үнэ цэнийг бүтээхийг хүсч буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуу мэргэжилтнүүд, оюутан залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна. JOIN US :)

YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь анх 2009 онд АНУ-ын Зүүн эрэг - Виржиня мужид ТББ-р үүсгэн байгуулагдаж, дараа нь 2015 онд Баруун эрэг -Калифорниа мужид ТББ гэрчилгээгээ авч байлаа. Бид тэр үеэс л эхлэн залуу мэргэжилтнүүдэд зориулсан Personal & Professional Development workshop, seminars, networking events, job fair...зэрэг арга хэмжээнүүдийг сайн дураараа нэгдсэн залуустай хамт 4 жил ямар ч цалингүй, ажлын хажуугаар -All Volunteer based зохион байгуулаад нэлээн ачаалалтай явдаг байсан хирнээ улам л эрч хүчтэй болж, улам л их зүйл хийх, сурах ёстойгоо мэдэрдэг байж билээ...

Тиймээс ч энэ байгууллагаа Монголд 2019 онд дахин үүсгэн байгуулж алхам, алхмаар хичээсээр явна...Ковид, цар тахлын үеэр ч гэсэн бид залуусыг ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар, практик ажлын туршлага олгох зорилго бүхий 6 сарын хугацаатай 4 удаагийн интерншип хөтөлбөрөө Pilot 1,2,3,4 туршиж, FOM тэтгэлэгт хөтөлбөр, Study -Tour танилцах аялал, BFIT хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аянуудыг cүүлийн 2 жил зохион байгуулж зорилтот залуусд алхам алхмаар хүрсээр байгааа...www.youthinc.mn

”𝑬𝒎𝒑𝒐𝒘𝒆𝒓𝒊𝒏𝒈 𝑮𝒊𝒓𝒍𝒔 𝒊𝒏 𝑻𝒆𝒄𝒉” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип 6 дахь хөтөлбөрөө одоо зарласан байгаа.

Хэрэгтэй хүмүүст нь шэйр хийж түгээгээрэй

Бүртгэлийн хугацаа: 2023.06.30-ийг дуустал

Бүртгэлийн линк: https://bit.ly/3J8GYnk

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3NplN3e

Цаашид Залуучууд болон ажил олгогчдын хоорондох үл нийцлийг Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/, зохистой хөдөлмөрт уриалж холбох, тэдний хооронд гүүр болох, хамтдаа хөгжих тогтвортой, хүртээмжтэй гишүүнчлэлийн платформыг байгуулсанаар Монгол залуу мэргэжилтнүүдийн төлөөллийн байгууллага болж ижил зорилго, үнэ цэнээр нэгдсэн залуустай хамтдаа ажиллаж, сурч, хөгжиж илүү том мөрөөдлийг биелүүлэх хүчийг бий болгох алсын хараа, зорилготой билээ.

Тиймээс хэрэв та Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсч буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар тэмүүлж буй, хамтдаа гайхалтай дурсамж, үнэ цэнийг бүтээхийг хүсч буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуу мэргэжилтнүүд, оюутан залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Бидэнтэй нэгдээрэй!

АЖИЛЛАЯ. СУРЪЯ. ХӨГЖЬЕ

WORK.LEARN.DEVELOP

Одоогоор дөнгөж эхэлж л байгаа юм.

Цаашдаа бид хамтдаа стратегийн түншүүдийн хамтаар улам гоё том боломжуудыг бий болгосоор байх болно...