“YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Стартап Терминал ХХК нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.

“YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Стартап Терминал ХХК нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. “YOUTHinc” Young Mongolian Professionals Association and Startup Terminal LLC…

“YOUTHinc” Young Mongolian Professionals Association and Startup Terminal LLC signed a memorandum of understanding.

/English below/

“YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Стартап Терминал ХХК нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.

Уг санамж бичгийн хүрээнд хамтрагч талууд Монголын залуу мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгч залуусыг хөгжүүлэх, дэмжих, ажил олгогчидтой холбоход нь туслалцаа үзүүлэх зорилгоор нэгдэн хамтран ажиллах юм.

Стартап Терминал ХХК 2018 оноос эхлэн Монгол улсад дундын оффисыг хөгжүүлэх, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх үүднээс уг төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

“YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг 2019 оноос Монголд дахин үүсгэн байгуулагдсан бөгөөд ажил олгогчид болон чадварлаг, оюунлаг залуусыг хооронд нь холбох гүүр болох, залуусын зөөлөн ур чадвар, чадамжийг хөгжүүлж практик ажлын туршлага олгох Интерншип- Дадлагын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Одоогоор YOUTHinc нийт гурван Pilot хөтөлбөр буюу дадлагажигч залуусыг хөгжүүлэх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм. Тус интерншип хөтөлбөртэй хамтрах, гишүүдийг нь хөнгөлөлттэй үйлчилгээнд оруулах, Терминал төвийн харилцагчид YOUTHinc байгууллагын Премиум хөтөлбөрт хөнгөлөлттэй хамрагдах зэрэг олон давуу талуудыг дээрхи санамж бичиг бий болгоно хэмээн харж байна.

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүгдэд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье.

No description available.

—-------------

“YOUTHinc” Young Mongolian Professionals Association and Startup Terminal LLC signed a memorandum of understanding.

Under the MoU, the partners will work together to develop and support young Mongolian professionals and start-ups, and to help them connect with employers/businesses.

Since 2018 Startup Terminal LLC has been initiating and implementing projects to develop co-working space in Mongolia, support start-up and SME businesses, and expand their foreign relations and cooperation.

“YOUTHinc” was re-established in Mongolia in 2019 and has been implementing an internship program to develop soft skills, employability competencies and practical work experiences of young people as an intervention to bridge the gap between youth and employers; so far there have been a total of three Internship Pilot programs implemented successfully.

We hope that our partnership will continue to expand to bring many benefits to both of our members including discounted membership on such Premium programs…

Congratulations to all of you and best of luck!

No description available.

#partnership #cooperation #agreement #membership #internship #opportunities #brightfuture #stakeholder #collaboration #bridgingthegap #youthinc #startup #startup_terminal