Youthinc Pilot 4 internship хөтөлбөрөөс би юу сурсан бэ?

Youthinc Pilot 4 internship хөтөлбөрөөс би юу сурсан бэ? Youthinc Pilot 4 хөтөлбөрт хамрагдсанаар би маш олон зүйл сурч мэдэж, олон боломжийг олж авлаа. Сайн байна уу. Намайг Сувд-Эрдэнэ гэдэг. Би АШУ…

Youthinc Pilot 4 хөтөлбөрт хамрагдсанаар би маш олон зүйл сурч мэдэж, олон боломжийг олж авлаа.

Сайн байна уу.

Намайг Сувд-Эрдэнэ гэдэг. Би АШУҮИС д био анагаах судлаач мэргэжлээр суралцдаг. Youthinc Pilot 4-ийн intern байна.

Анх энэ хөтөлбөрийн талаар найзаасаа мэдээд бүртгүүлж байсан. Бүртгүүлэх явцдаа өөрийн MBTI -г мэдэж авч олон сонирхолтой тест өгч өөрийгөө илүү таньж авсан. Би яагаад энэ хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн бэ?

  1. Танилын хүрээгээ тэлэх зорилгоор анагаахаас бусад салбарын хүмүүстэй танилцах
  2. Өөрийн ур чадваруудыг сайжруулах багаар ажиллах , харилцааны ур чадвар гэх мэт ажлын байранд гарахад хэрэгтэй зөөлөн ур чадвараа сайжруулах
  3. Маркетинг аргад суралцах- Би Medplus байгууллагад мөн олон нийттэй харилцах багт ажилладаг учраас маркетинг аргад суралцах зорилгоор энэ хөтөлбөрт оролцохоор шийдсэн.

Тэгээд анх тэнцэж ороод эхний уулзалтан дээр бусадтайгаа танилцахад бүгд өөр өөрсдийн онцлогтой өөрсдийгөө хөгжүүлье гэсэн залуучууд байсан. Бид эхний уулзалтаасаа л ажилдаа орж залуусд зохистой хөдөлмөрийн талаар мэдлэг олгох сошиал нөлөөллийн аяныхаа талаар ном унших даалгавар авсан.

Үүний хүрээнд би ажил хөдөлмөрийн талаар үнэн зөв мэдлэгтэй болж мөн нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн ажил хийх ур чадвартай болж чадсан. Би хэдий график дизайнер биш ч бусдад өөрийн мессежийг зөв хүргэх сонирхолтой арга техникт суралцаж доорх постеруудыг гаргасан байна. Мэргэжлийн маркетингийн хүнээс суралцан олон маркетингийн арга барилд суралцсан.

Би 2р багт хуваарилагдсан ба манай баг Young and Powerful утгатай YOPO гэсэн нэр өгсөн ба багаар хамтран ажиллахад ямар нэгэн асуудалгүй бүгд онлайнаар идэвхтэй байж сайн гар нийлж ажилласан билээ. Багаараа бид 5 даалгавар биелүүлж контент бүтээж явсан ба хэрвээ та үзэхийг хүсэж байвал манай YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг-ээр зочлоод үзээрэй.

Манай хөтөлбөр онлайн болон танхим хослон явагддаг нь онцлог юм. Бид танхимаар буюу биетээр SDG day Тогтвортой хөгжлийн зорилтын өдөр бусдад зохистой хөдөлмөрийн мэдлэг олгосон. Энэ өдөр би залууст яагаад зохистой хөдөлмөрийн талаар мэдлэг олгох нь чухал болохыг ойлгож авсан ба залуус бид зохистой хөдөлмөр эрхэлж чаддаггүй болон зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголт дутмаг гэдгийг мэдэж авсан.

Энэ улиралд би багаар ажиллаж , маркетингийн аргад нийгмийн маркетингд суралцаж компанит ажлыг хэрхэн хийх ур чадварт суралцсан. Мөн инфографик , постер , бичлэг хийх чадвараа улам сайжруулж шинэ найзуудтай болж, өөрийгөө хөгжүүлж, олон боломжийг олж авлаа.