YOUTHinc- the new gym where youth and employers can workout/work, learn, develop/ together...

/English below/ 2013-2023 он….дунд нь 2 хүүхэд төрүүлж 30 кг нэмж, хассаныг эс тооцвол бараг сүүлийн арав орчим жил БЭЛТГЭЛ хийж иржээ…Цаашдаа ч бэлтгэлээ хийсээр байх болно! Энэ хугацаанд бие-сэтгэл-оюуны хувьд олон өөрчлөлтүүдийг мэдэрч, ажил- амьдралын зохицол болон эрүүл амьдралын хэв маягт сура

I work out. Let's work out together in "the new gym" YOUTHinc will soon run our new membership campaign welcoming the likeminded young Mongolian professionals and employers to workout /work, learn, and develop/ together to create your better version of yourself for the better future!

/English below/ 2013-2023 он….дунд нь 2 хүүхэд төрүүлж 30 кг нэмж, хассаныг эс тооцвол бараг сүүлийн арав орчим жил БЭЛТГЭЛ хийж иржээ…Цаашдаа ч бэлтгэлээ хийсээр байх болно!
Энэ хугацаанд бие-сэтгэл-оюуны хувьд олон өөрчлөлтүүдийг мэдэрч, ажил- амьдралын зохицол болон эрүүл амьдралын хэв маягт суралцан, бүтээмжтэй, утга учиртай амьдралаа бий болгохын төлөө өөрийгөө таньж мэдэх, бүтээх…..энэ бүхий л үйл явцад БЭЛТГЭЛ гэдэг зүйл надад эрч хүч, урам зоригийг өгсөөр байгаад, мөн ямар их аз завшаанаар энэ гайхамшигтай мэдрэмжийг авч өөрөөсөө илүү зүйлийг ХАМТДАА хийж бүтээх тэр их итгэл үнэмшил, зорилгын төлөө явсаар байгааг хуваалцахыг хүслээ….мөн энэхүү боломжийг бий болгож, тусалж дэмжсээр ирсэн хайртай хань, гэр бүл, багш, баг, намайг хүрээлж буй бүхэндээ үргэлж баярлаж талархаж явдаг шүү :)

Би нь юуны төлөө юу хийх гээд яваад байна вэ гэхээр… өөрийхөө хамгийн дээд тэр ГОЁ -SUPREME хувилбарыг бүтээж, бусдад үнэ цэнийг өгч утга учиртай амьдралаа бүтээхийн төлөө, үр хүүхдүүддээ “төгс биш” харин үлгэр жишээ-өөртөө үнэнч, эгэл жирийн хүн байхын төлөө, мөн бусад ижил зорилготой хүмүүс олон байгаа гэдэгт итгэж, тэднийг уриалж, хувь нэмрээ оруулж бодитоор хамтран ажилладаг болохын төлөө, Монгол залуу мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэж утга учиртайгаар холбогдож, мэдлэгээ хуваалцдаг болохын төлөө, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар, чадамжид монгол залуус хичээл зүтгэл, туршлагаа баяжуулж дэлхийн түвшинд өрсөлдөхийн төлөө, ХАМТДАА дотоод, гадаадын олон боломжуудыг нээж, бүтээж, олон улсад гарч өргөжин тэлэхийн төлөө YOUTHinc.mn -Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээ нэлээн хэдэн жилийн өмнөөс байгуулж тууштай зүтгэсээр явна…

Одоо цаг нь……Тиймээс ч YOUTHinc.mn маань удахгүй гишүүнчлэлд суурилсан шинэ үеийн жим “the new gym” буюу монгол залуус болон ажил олгогчдыг хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа бэлтгэл хийж /ажиллаж, сурж, хөгжих/ боломжийг олгох өөрийхөө илүү хувилбараа бий болгож утга учиртай амьдралаа бүтээхийг хүсч буй тэрхүү шинэлэг жим нь байх болноо…. Бидэнтэй нэгдэж хамтарч ажиллахыг урьж байна :) https://www.youthinc.mn/

----------------------------------------------------

2013-2023…. I have been Working Out for the last ten years or so…with the exception of having 2 children and gaining and losing 30 kgs, in between….I will be continue working out!
During this period, I have experienced many changes/challenges in my mind, body and spirit, learning about work-life balance and healthy lifestyle, getting to know and creating myself to create a productive and meaningful life....preparation is what gives me energy in this whole process. , continues to inspire, and I want to share how lucky I am to take this wonderful feeling and continue to go for that great belief and goal of doing something better TOGETHER....

What I am trying to do is to create the most BEAUTIFUL - SUPREME version of myself, to create a meaningful life by giving value to others, and to be a role model for my children - true to myself and simple. , and for believing that there are many other people with the same goals, encouraging them, contributing and actually working together, for young Mongolian professionals from all over the world to connect and share knowledge in a meaningful way, for the skills and abilities that meet the requirements of employers YOUTHinc.mn -Mongolian Young Professionals Association has been established several years ago in order to compete at the global level by enriching our efforts and experience, to open and create many domestic and foreign opportunities TOGETHER, and to expand internationally.

Now is the time... YOUTHinc will soon run our new membership campaign welcoming the right minded and likeminded young Mongolian professionals and employers to workout /work, learn, and develop/ together and supporting organizations to join our "the new gym", to create your better version of yourself for the better future :) https://www.youthinc.mn/