2025 оны 8 сарын 11 ний өдөр Youthinc залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгт гишүүнээр элсэн орж, нэгэн хэсэг нь боллоо. Энэ өдөр миний хувьд шинэ мэдрэмж төрүүлсэн, сэтгэл догдлуулсан туршлага байлаа.
Танилцуулгаа эхлүүлэхийн өмнө бид бяцхан тоглоом тоглосон нь бие биеэ илүү таньж мэдэн, сандарч байсан хүмүүс тайвширч, эерэг уур амьсгалыг бүрдүүллээ.Тус өдөр энэхүү нийгэмлэгээ илүү ойлгож, ямар учиртай, юу хийдэг тухайг манай нийгэмлэгийн хамт олон ойлгомжтой, эелдгээр тайлбарлаж өгсөн. Эцэст нь бүгдээрээ хүсэл зорилгодоо нийцүүлэн 5 баг болж хуваагдсан. Миний хувьд бичих, харилцах чадвараа сайжруулах зорилгоор COMMUNICATION багт орлоо. Багийнхантайгаа танилцаж цаашдын зорилгоо тодорхойлсон.
Цааш цаашдаа хамт олонтойгоо илүү дотносож, хамтарч ажиллахдаа таатай байна. Олон зүйл сурч мэдэн, өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулна гэдэгтээ найдаж байна.

