Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?
Хамгийн анх фэйсбүүк дээрээс хөтөлбөрийн мэдээллийг олж хараад л яагаад ч юм би энэ хөтөлбөрт орох ёстой бүртгүүлээд үзье гэсэн бодол төрсөн. Тухайн үед маш олон зүйл сурч мэдэх ёстой их дутуу дулимаг байгаагаа анзаарч шаргуу суралцах ёстой гэсэн бодол өдөр бүр төрдөг байсан. Тэгээд энэ хөтөлбөр миний мэдлэг, чадвар төдийгүй миний ирээдүйн зорилго, зорилтыг илүү тод болгож өгөх боломж гэж харсан учир бүртгүүлсэн. Ингээд л түүнчлэн Монголын Залуу мэргэжилтний нийгэмлэгийн гишүүн, 2024 оны хөтөлбөрийн оролцогч болох сайхан боломж олдож өөрийгөө маш олон зүйл дээр сорьж, турших боломж олдсон гэж хэлж болно.
Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
Хамгийн том өөрчлөлт гэвэл амьдралынхаа энгийн нэг зүйлийг ямар чухал зүйл болох мөн энэ хөтөлбөрөөр өөрийгөө ямар чиглэлээр мэргэших, ямар ур чадвар эзэмших ёстой болохыг маш сайн ойлгож мэдсэн гэж болно. Энэхүү хөтөлбөрөөс өмнө миний зорилго их ерөнхий нэг хэвийн байсан бол өнөөдөр өөрийнхөө мэргэжлийг ямар ур чадвартай хослуулан илүү сайн мэргэжилтэн болох талаар бодож мэргэших чиглэл, заавал эзэмших ёстой ур чадваруудаа илүү тодорхой болгосон минь миний хамгийн том өөрчлөлт.

Хөтөлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? та ямар алхам хийх вэ?
Энэ миний хувьд маш том туршлага болж байгаа. Цаашдаа энэ туршлагаа ашиглан маш олон нийгэмдээ хэрэгтэй төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болно.

Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бид яаж тусаллаж чадах вэ?
Хөтөлбөрөө амжилттай төгсөөд боломжит цаг хугацаагаараа нийгэмлэгтэйгээ хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Залуу мэргэжилтэн бол олон төрлийн ур чадвар, мэдлэгээс гадна илтгэх, өөртөө итгэлтэй байдал, дайчин хичээнгүй гэх мэт маш олон чухал чадварууд бий. Бусад нийгэмлэгийн гишүүд өөртөө байгаа ур чадвараа бусадтай хуваалцан илүү олон залуучуудыг ирээдүйдээ илүү тодорхой зорилготой болоосой гэж бодож байгаа.
Та 5 сэдвийн хүрээн дэх Ур чадвар хөгжүүлэх сургалтуудаас аль Track Skills Training сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна вэ? Алинд нь илүү төвлөрөх вэ?
Digital skill, Decent work гэх судвийн хүрээнд хамрагдсан сургалтууд илүү сонирхол татахуйц, цаашаа зайлшгүй судлах ёстой гэсэн мэссэжийг өгч байсан. Цахим ур чадварын хүн бүхэнд хэрэгтэй ур чадвараас гадна илүү их дутаж байгаа чадвар юм шиг санагдсан тиймээс энэ чадварыг цаашдаа илүү их судлах, суралцах хүсэлтэй байгаа.
Хэрэв та төслийг удирдаж байсан бол Залуучуудын хөгжлийн төсөлд ямар нэгэн сургалтын хэрэглэгдэхүүн, өнгө аяс нэмэх үү? Хэрэв тийм бол юу байх вэ?
Хэрэв би төслийг удирдаж байсан бол 7 хоногийн аль нэг өдөр заавал нэг сонирхолтой хэрнээ ур чадвар шаардсан үйл ажиллагаа явуулах байсан байх. Тухайлбал, нэг 7 хоногт нь боулинг, гар бөмбөг гэх мэт. Энэ нь зарим нэгэн гишүүдэд төвөгтэй байж болох ч тэдгээр оролцогч нарын төвөггүй байдлыг арилгах, хамт олныг нэгтгэх, бусдыг хүндлэх гэх мэт сайн талууд нилээн их.
Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл/эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?
YOUTHinc-Монголын Залуу мэргэжитний нийгэмлэг нь залуучуудыг өөртөө итгэх итгэл, идэвхи оролцоо нь дээр үндэслэн цогц мэдлэг чадварыг өгөх, цаашлаад ирээдүйн зорилгоо тодорхойлон таны өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг /ирээдүйд бэлэн, чадварлаг, утга учиртай/ бүтэээхэд үнэтэй хөрөнгө оруулах болно.
Дараа жилийн энэ хөтөлбөрийн 5 сэдвийн аль сэдэв дээр нь сайн дураараа оролцож хувь нэмэр оруулах вэ?
Дараа жилийн хөтөлбөрийн цахим ур чадвар, зохистой хөдөлмөр эрхлэх сэдэь дээр оролцон өөрийн хувь нэмрээ нийгэмлэгтэй оруулах бодолтой байгаа.
YDP-ийн энэхүү хөтөлбөр нь миний хувьд зөвхөн нэг алхам биш, харин ирээдүйд чиглэсэн замын эхлэл цаашдын зорилгыг илүү тодорхой болгож өгсөн юм. Өөртөө итгэлтэй, илүү ухаалаг, зохион байгуулалттай байх чадварыг минь хөгжүүлсэн энэхүү туршлага нь намайг илүү ихийг сурахад урамшуулж, ирээдүйн зорилгод минь томоохон түлхэц болсон билээ. Өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол Монголын Залуу мэргэжилтний нийгэмлэгийн гишүүн мөн хөтөлбөрийн оролцогч болох байсан.
