
Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?
Төгсөх курс болсон учир хоёр ажил давхар хийж дүү бид хоёрыг хэнээс ч дутхааргүй боловсролтой, өөрсдийгөө зөв аваад явчихдаг болгохын тулд хичээж буй ганц бие ээждээ туслах цаг ирсэн миний хувьд тус хөтөлбөрд бүртгүүлснээр өөрийгөө сайн талруугаа өөрчилж, цаашлаад гэр бүлийгээ тэжээх үүрэгтэй болох тул өөртөө өөрчлөлт хийх боломж гэж харсан.
Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
Миний хамгийн анхны тууштай явсан ганц хөтөлбөр энэ. Тууштай явах замдаа эхлээд бодохдоо нээх ач холбогдолгүй гэж бодсон харин эсрэгээрээ миний ойрд анхаарах ёстой, зүйлүүд дээр ач холбогдолтой сургалтаас юм ойлгож авсан. Мөн түүнчлэн би аливаа зүйлийг хойшлуулахгүй цагтаа амжуулдаг болсон.
Хөтөлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? та ямар алхам хийх вэ?
Одоохондоо бодож байгаа зүйл байхгүй байна.
Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бид яаж туслаж чадах вэ? Та 5 сэдвийн хүрээн дэх Ур чадвар хөгжүүлэх сургалтуудаас аль Track Skills Training сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна вэ?
Миний хувьд work life balance талаар ойлголт авбал цаашдын ажлын үр бүтээмжид сайнаар нөлөөлөнө гэж үзэж байна.
Хэрэв та төслийг удирдаж байсан бол Залуучуудын хөгжлийн төсөлд ямар нэгэн сургалтын хэрэглэгдэхүүн, өнгө аяс нэмэх үү? Хэрэв тийм бол юу байх вэ?
Удаагүй tour guide хийсэн Mezorn компаниас үлгэр жишээ аваад одоогийн миний үеийн хүмүүст өөрсдийг нь сайн тал, муу талыг нь хүлээн зөвшөөрч, дээд шатны удирдлага, ажилтны хоорондын харилцаа, бус адилхан алдаж, онож, хичээж, суралцаад ажлын байранд гарах айдасыг үгүй болгох зорилгыг харуулсан өнгө аяс нэмнэ л гэж бодож байна.
Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл/эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?
Монголын залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг төсгөх курс эсвэл төгсөөд дипломаа гардан авч ажил хайж яваа шинэхэн залуу хүмүүсийг таатай, орчин ажлах нөхцөл цалин, хангасан ажил олгогчдыг хооронд нь уулзуулах гүүр нь болох юмаа гэж тайлбарлана.
Дараа жилийн энэ хөтөлбөрийн 5 сэдвийн аль сэдэв дээр нь сайн дураараа оролцож хувь нэмэр оруулах вэ?
Дараа жил хэрвээ амжихнуу, чадахгүй нүү work life balance сэдвээр оролцож хувь нэмэр оруулнаа.
Бид ирэх хавар энэ төслийг өргөтгөхөөр төлөвлөж байна. Энэ төслийн өргөтгөсөн хувилбар хэнд зориулагдах, хэн хамрагдах, эсвэл ямар байгууллага санхүүжүүлэх боломжтой вэ?
Тус хөтөлбөрийг магадгүй монгол даяар ойлголттой, таниж мэдүүлхээр зогсохгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад тус хөтөлбөрийн ач холбогдолыг ойлгуулах чин сэтгэлтэй, залуу үе хамрагдах боломжтой гэж хувьдаа бодож байна.
