Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр - Миний зорилгод хүрэх түлхүүр үү?

Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр - Миний зорилгод хүрэх түлхүүр үү? Бид бүгд амьдралынхаа өөрийн гэсэн онцгой зорилго, мөрөөдөлтэйгээр явж байгаа. Миний хувьд энэ замналд амжилттай хүрэхийн тулд з…

Бид бүгд амьдралынхаа өөрийн гэсэн онцгой зорилго, мөрөөдөлтэйгээр явж байгаа. Миний хувьд энэ замналд амжилттай хүрэхийн тулд залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр нилээн их үүрэг гүйцэтгэж, дэлхийн боломжуудыг нээж өгөх хаалга мэт.

Миний зорилго бол зөвхөн өөрийнхөө хөгжилд анхаарах төдийгүй бусдыг амжилтанд хүрэхэд туслах, нийгэмд эерэг нөлөө үзүүлж, яг над шиг яахаа мэдэхгүй яваа өөрийгөө олоогүй ямар чадвартаа сайн эсэх тийм өсвөр насны залуучуудад чиглүүлэг болж өгөх явдал юм. Мэргэжлийн хувьд амжилттай байх, тасралтгүй суралцах, ур чадвараа олж мэдээд хөгжүүлэх нь Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөрийн зорилготой нийцэх төдийгүй миний амьдралын зорилготой нягт холбоотой бөгөөд ирээдүйн замналыг тодорхойлоход туслах гүүр. Уг хөтөлбөр нь зөвхөн ажлын байранд төдийгүй, нийгмийн харилцаанд чухал үүрэгтэй бөгөөд харлцаа холбоо нь амьжилтад хүрэх гол түлхүүр билээ.

Бид бүгдээрээ л зохион бүтээгчид. Аялалд яваа завь бүр хувийн зорилготой байдаг. Дэлхий ертөнц тэр чигтээ хаалга, боломж. - Ральф Валдо Эмерсон

Өөрийн амьдралдаа эзэн болж ямар нэгэн зүйл бүтээж яваа залуусын хүчээр улс орны хөгжил тодорхойлогдох билээ. Иймд хэрэв бид аялалд гарсан завьтай зүйрлэх юм бол уг хөтөлбөр миний хувьд хүчирхэг салхи нь болж намайг урагшлуулж, өөрийн зорилгынхоо зүгт үргэлжлүүлэн хөвөх луужин учираас надад шинэ хаалгыг нээж хүсэл эрмэлзэлтэй, сонирхол нэгт, ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьж буй залуустай хамтарч байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлмээр байна.