
- Их сургуулийн олгодог мэдлэг болон ажил дээр гарахад мэдсэн байх ёстой мэдлэг хоорондоо маш зөрүүтэй. Тиймээс илүү практик мэдлэг олж авах зорилготой байсан болохоор Youthinc-ийн зорилго маш их таалагдсан.
- Олон мундаг хүмүүстэй танилцлаа. Амьдрал ямар олон гоё боломж байдаг юм бэ гэдгийг бас харсан. Стресстсэн үедээ ч гэсэн мэдрэмжээ анзаарахыг хичээж байна.
- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, төсөл бичих талаарх мэдсэн багахан зүйлээ бусадтай аль болох хуваалцахыг хичээнэ.
- Цаашдаа ч гэсэн оролцогчид болон Youthinc-тэй холбоотой байж суралцсаар л байна гэж бодож байна.
- Good workplace award маш сонирохолтой байсан. Office tour бас маш сонирхолтой байсан. Work life balance буюу стресс менежмент болон yoga чиглэлд би илүү сонирхолтой байна.
- Зөвхөн сургалтаас гадуур чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх ууланд гарах, bowling тоглох ч юмуу зүгээр цагаа зугаатай өнгөрүүлэх хэсэг оруулах байсан.
- Үеийн залуусаасаа суралцах боломж, өөрийгөө хөгжүүлэх боломж
- Нэг талаас хүний нөөц дутагдалтай байгууллага, нөгөө талаас чадварлаг боловсон хүчин болох хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэж бодож байна.
