Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлыг ОУХБ/ILO - DWYN/YOUTHinc 2022 онд дахин байгуулж буй “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
/English below/

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аян, компанит ажлыг ОУХБ-ын Европын Холбооны санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн хүрээнд ОУХБ болон Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ (DWYN)/Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг(YOUTHinc)тэй 2022 онд дахин байгуулж буй “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Энэ жилийн аян/компанит ажилд бид Залуучуудын эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд зорилтот салбар буюу 1. Барилга, 2. Үйлчилгээ 3.Ноос, ноолуурын (textile) салбарын албан болон албан бус хөдөлмөр эрхэлж буй 18-35 насны зорилтот бүлэг сонгож залуучуудын хөдөлмөрлөх эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.
Тус аян нь 2022 оны 6-10 сард барилга, үйлчилгээ, ноос ноолуурын салбарын залуучуудад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол заалтууд, тэдгээрийн үр дагаварын талаарх ойлголтыг илүү практик байдлаар нэмэгдүүлэх бөгөөд үүний хүрээнд бид зорилтот салбарын залуучуудын дунд судалгаа хийж судалгааны үр дүнд үндэслэн онлайн контент бэлтгэх, ХНХЯ, DWYN, мэргэжлийн салбарын холбоодтой хамтран сошиал медиа платформоор дамжуулан мэдээллийн кампанит ажлаа явуулж, арга хэмжээ зохион байгуулах юм.

Энэ оны 5 сарын 4нд бид DWYN сүлжээгээрээ ОУХБ-тай хамтран Вэбинар - цахим уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Вэбинарын Зорилго нь:
- DWYN-ийн гишүүдэд НҮБ-ын “Залуучуудад зохистой ажлын байр” дэлхийн санаачлагын (UN Global Initiative on Decent Jobs for Youth -DJY) хүрээнд МУЗГ-аас нэгдэн орох талаарх өргөдөл/ явцын мэдээлэл болон Generation Unlimited - GenU/DJY дор удахгүй болох улс орны үнэлгээ ба улс орны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт (Country Assessment and Country Investment Agenda) нэгдэх талаар мэдээлэх;
- 2021 оны кампанит ажлын тайлан, үр дүнг мэдээлэх, кампанит ажилд тулгарсан бэрхшээл, сургамж зэргийг хэлэлцэх, түүнчлэн 2022 оны кампанит ажлын төлөвлөгөөг хэлэлцэж Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл, ОУХБ -ын төлөөлөл, НҮБ-ын “Залуучуудад зохистой ажлын байр” дэлхийн санаачлагын төлөөлөл оролцсон билээ.

Вэбинарын үр дүнд бид ОУХБ-тай хамтран 2022 онд хийх Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлыг танилцуулж Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
"АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аян, компанит ажилд хамтран ажиллах санал хүсэлтийг decentworknetwork@gmail.com болон baljaa.youthinc@gmail.com хаягаар ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
--------------------------------------------------------
DWYN / YOUTHinc has signed an “Implementation Agreement” with the ILO to raise awareness among youth on their fundamental labour rights by conducting a next round of information campaign in 2022 in the context of the newly revised Labour Law.
The main objective of this agreement is to raise awareness among youth in general (18-35) as well as youth in construction, service and textile sectors on their fundamental labour rights by conducting a next round of information campaign in the context of the newly revised Labour Law. By doing so, the campaign increases youth understanding of the key provisions of the revised Labor Law and their implications.
As same as prior campaign, the format of the campaign is a combination of a digital - social media campaign and in-person training. As a result, an increased number of young people, especially in construction, service and textile sectors, will have a better understanding of their basic labour rights and obligations, and learn about their fundamental rights and duties in labour relationships as the revised labour law is in effect.

To achieve this objective, “YOUTHinc.” The Young Mongolian Professionals Association will develop a comprehensive campaign plan, and activities focusing on two key types of deliverables: (1) Digital - Social Media Campaign and (2) In-person activities and training in collaboration with the member organizations of the DWYN and the Ministry of Labor and Social Protection (MLSP).
We invite you to collaborate with us by sending inquiries and proposals to decentworknetwork@gmail.com and baljaa.youthinc@gmail.com
