Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгааны дүгнэлт

Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгааны дүгнэлт Зохистой хөдөлмөрийн талаарх залуучуудан мэдлэг, судалгааны үр дүнд хийсэн дүгнэлтийг PILOT 4 - YOPO багаас танилцуулж байна.…

Зохистой хөдөлмөрийн талаарх залуучуудан мэдлэг, судалгааны үр дүнд хийсэн дүгнэлтийг PILOT 4 - YOPO багаас танилцуулж байна.

Энэхүү судалгаанд 160 хүн оролцлоо. Судалгаанд 15-34 насны залуучуудыг хамруулахыг зорьсон бөгөөд 148 хүн буюу 92.5% оролцсон.

Судалгаанд оролцогч залуучуудаас Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтыг асуухад 62 нь буюу 38.7% нь мэдэхгүй гэж хариулсан бөгөөд 98 нь буюу 61.3% нь өөрсдийн ойлголтоор хариултыг өгсөн.

Залуучуудын: 4 хүн тутмын 1 нь хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж хариулсан.

  • 3 хүн тутмын 1 нь ажлын байран дээрээ ямар нэгэн байдлаар дарамтлуулж байна.
  • 3 хүн тутмын 2 нь ялгаварлан гадуурахалтад өртөж байна.
  • 3 хүн тутмын 1 нь хөдөлмөрийн гэрээгээ гар дээрээ аваагүй байна.
  • 4 хүн тутмын 1 нь хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй байна.
  • 3 хүн тутмын 1 нь төлбөл зохих орлогоосоо НДШ төлөхгүй байна.
  • 2 хүн тутмын 1 нь байгууллагаас хангах ёстой эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаггүй байна.
  • 3 хүн тутмын 1 нь хөдөлмөрийн хуулийг Зөрчсөн цагийн хуваариар ажиллаж байна.
  • 4 хүн тутмын 3 нь илүү цагаар ажилладаг байна. Гэвч илүү цагийн хөлсөө авж чадахгүй байна.
  • 2 хүн тутмын 1 нь ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй байна.
  • 10 хүн тутмын 1 нь цалингаа саадгүй авж чадахгүй байна.
  • 3 хүн тутмын 2 нь цалиндаа сэтгэл хангалуун бус байна.
  • 4 хүн тутмын 1 нь хуулиас гадна нэмэлт суутгал хийлгэж байна.
  • 6 хүн тутмын 1 нь цалингаас ямар суутгал хасагддагийг мэдэхгүй байна.
  • 5 хүн тутмын 2 нь удирдлагынхаа дэмжлэгийг авж чадахгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан бөгөөд 2022 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа билээ.

Нийгмийн даатгалын шимтгэл

Залуучууд НДШ төлөхийг ач холбогдолтой гэж үзэхгүй байгааг судалгаанд оролцогчдын хариултаас дүгнэж болохоор байна. Тухайлбал, жил олгогчтой тохиролцоод багаар төлдөг 8.2%, зөвхөн үндсэн цалингаас төлдөг 24.5, яаж төлөлт хийж байгааг мэдэхгүй 8.8% байна.

Ажлын цаг

Судалгаанд хамрагдсан оролцогчдын 63.1% нь ердийн цагийн хуваарьтай 7 хоногт 40 цаг ажилладаг ажлын цагтай, 14.4% нь 7 хоногт ажлын 6 өдөртэй, ээлжийн 5.6%, уртын ээлж 6.3%, 10.6% нь амралтгүй, өдөрт 8.00-24.00 хүртэл, барилга дээр хонож ажилладаг,3-11 сар хүртэл амралтгүй ажилладаг гэх мэт бусад хариулт ирсэн байна.

Залуучуудын ажилгүй байгаа шалтгааны 68.1% - ийг ажил олдсон ч цалин бага, тууштай биш (47.5%), ажил олгогчийн шаардлагад нийцдэггүй (39.4%), ажлын туршлага дутмаг (35.6%), залхуу (35.6%) зэрэг шалтгаанууд эзэлж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ? гэсэн асуултад 70% нь цалинг нэмэгдүүлэх, 66.3% нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, чанартай ажлыг бий болгох, 49.4% нь тэгш эрхтэйгээр чанартай боловсрол олгох гэж хариулжээ.

Юу нь болохгүй байгааг мэддэг ч, яаж засахаа мэдэхгүй байгаа залуучуудад Зохистой хөдөлмөрийн тухай ойлголтыг Сошиалаар дамжуулан хүргэх нь хамгийн зөв шийдэл юм.