📢ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ - YOUTH EMPLOYMENT FORUM #𝐲𝐞𝐟𝟐𝟎𝟐𝟓

📢ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ - YOUTH EMPLOYMENT FORUM #𝐲𝐞𝐟𝟐𝟎𝟐𝟓 📣Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум-YEF 2025 тун удахгүй. 👇 ⏳Бүртгэлийн хугацаа: 2025.10.25-ны 23:00 цаг хүртэл 🔗…

📣Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум-YEF 2025 тун удахгүй. 👇
⏳Бүртгэлийн хугацаа: 2025.10.25-ны 23:00 цаг хүртэл
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/2ttjNrCcUaMYuf1o6
📌Бүртгүүлсэн оролцогчид руу имэйл илгээж баталгаажуулна.

🔷Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, сорилт, шинэ боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
🔷Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, боловсрол-сургалтын байгууллага, экспертүүд болон залуучуудын төлөөллийг урьж байна.
🔷Зорилго, зорилт: Олон улсын болон Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт бэрхшээл, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, холбогдох төрийн бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх санал, зөвлөмж гаргах
🔷 Хүлээгдэж буй үр дүн:
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой холбогдох хууль тогтоомжид тусгах санал гарах
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг, оновчтой арга хэмжээний талаарх санал, зөвлөмж гарч, холбогдох төсөл, хөтөлбөрийн загвар шинэчлэгдэх
🔷Зохион байгуулагч:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Asian Development Bank Mongolia
YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг

📅Арга хэмжээ: 10-р сарын 30-нд
09:00 - 18:00 цагийн хооронд
Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

🔷Хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийг
👉https://forms.gle/2ttjNrCcUaMYuf1o6 линкээр бүртгэж, оролцогчид руу имэйл илгээж баталгаажуулна.
⚠️Бүртгэлийн хугацаа: 2025.10.25-ны 23:00 цаг хүртэл