
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-Д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - төлөөлөл, гишүүд маань оролцлоо.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор уг чуулган 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа.


Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн үндэсний чуулганаар танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Засгийн газарт өргөн барьж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах юм.
Чуулганыг амжилттай зохион байгуулсан бүх хүмүүсдээ баяр хүргэж талархал илэрхийлье.
Congratulations and thanks to all who organized the suffessful forum!



Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
EU Delegation to Mongolia
@unfpa_mongolia
Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл
YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг
#залуучуудынхөгжлийнтөлөөхтүншлэл
#салбардундынуялдаа
#төриргэнийнийгмийнтүншлэл
