Tripartite Youth Development Dialogue Meeting Resumes!
[English Below] Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны мэдээллийг солилцох зорилготой "Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, олон улсын болон төрийн бус байгууллагуудын гурван талт уулзалт" 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Төр захиргааны 5-р байранд амжилттай зохион байгуулагдлаа.



YOUTHinc. (Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг)-ийн хувьд бид залуучуудын ирээдүй, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх платформыг дахин сэргээж буйд баяртай байна. Энэхүү уулзалт нь өмнө нь ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж байсан залуучуудын хөгжлийг дэмжих сарын уулзалтын уламжлалыг үргэлжлүүлж, Төр, Иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллагуудын бодит хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой юм.

Уулзалтын гол ач холбогдол:
Гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх: Төр, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэн, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог бодитоор дэмжинэ.
Нийслэлийн Залуучуудын Зөвлөл: Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар байгуулагдах Нийслэлийн Залуучуудын зөвлөлд олон улсын болон төрийн бус байгууллагуудыг хамруулж, залуусын дуу хоолойг бодлогод тусгах боломж нээгдлээ.
Бодлого ба үйл ажиллагааны уялдаа: Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, салбар дундын уялдааг хангав.



Энэ удаагийн уулзалтад ССАЖЗЯ, НЗДТГ, НҮБ-ын салбар байгууллагууд (НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага), YOUTHinc. (Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг), Монголын Залуучуудын Эвсэл, Монголын Оюутны Холбоо, Монголын Хүүхдийн Зөвлөл, Эмнести Интернэшнл, Монголын Скаутын Холбоо, Залуу Эрдэмтдийн Холбоо зэрэг 16 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
YOUTHinc.-ийн хамт олон залуусынхаа хөгжил, оролцооны төлөө салбар бүрийн хамтрагчидтайгаа туш тээн ажилласаар байх болно! 💡🤝

Tripartite Youth Development Dialogue Meeting Resumes!
On September 11, 2026, the Tripartite Dialogue Meeting between Government, International Organizations, and Civil Society Organizations in the youth sector successfully took place in Ulaanbaatar.
From the perspective of YOUTHinc. (Young Mongolian Professionals Association), we are proud to lead and support the revival of this crucial platform—originally initiated under EU funding—to rebuild cross-sector synergy and channel youth voices into real policy action.
Key Highlights & Importance:
Strengthening Tripartite Synergy: Establishing a sustainable collaboration model among government agencies, international organizations, and CSOs to drive youth participation in decision-making processes.
Ulaanbaatar Youth Council: Inviting key international and civil society partners to join the initiative launched by the Governor of Ulaanbaatar, ensuring young professionals directly influence capital city policy.
Policy Alignment & Information Exchange: Sharing updates on legislative reforms regarding youth development, alongside international development programs, to foster stronger inter-agency coordination.
The meeting brought together over representatives from 16 key stakeholder organizations, including the Ministry of Culture, Sports, Tourism and Youth, the Governor’s Office of Ulaanbaatar, UN agencies (UNFPA, UNDP, ILO), YOUTHinc., the Mongolian Youth Coalition, the Mongolian Student Union, Amnesty International Mongolia, the Mongolian Scouts Association, and the Young Scientists Association.
At YOUTHinc., we remain committed to empowering young professionals and building bridges across sectors to create lasting social impact! 💡🤝
#YOUTHinc #YoungMongolianProfessionalsAssociation #YouthDevelopment #TripartiteDialogue #YouthEngagement #MongolianYouth #CivilSociety #InternationalOrganizations #GovernmentPartnership #SocialImpactMongolia

#YOUTHinc #МонголЗалууМэргэжилтнүүдийнНийгэмлэг #ЗалуучуудынХөгжил #ГурванТалтУулзалт #YouthEngagement #MongolianYouth #CivilSociety #InternationalOrganizations #GovernmentPartnership #SocialImpactMongolia
