Тус хурлаар сүлжээний удирдах зөвлөлийн гишүүд, зохицуулагч байгууллагыг сонгон, шинээр хамтрагч байгууллагаар нэгдсэн байгууллагуудыг батламжлан, 2023-оны хамтран ажиллах үндсэн чиглэлээ тогтов.
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр боллоо.

Тус хурлаар сүлжээний удирдах зөвлөлийн гишүүд, зохицуулагч байгууллагыг сонгон, шинээр хамтрагч байгууллагаар нэгдсэн байгууллагуудыг батламжлан, 2023-оны хамтран ажиллах үндсэн чиглэлээ тогтов.
“Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээний 2023-2024 оны удирдах зөвлөлийн гишүүн байгууллагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, МҮЭХ-ны Залуучуудын хороо, Monef Mongolia Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, IWFCI Mongolia; Зохицуулагч байгууллагаар Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбоо тус тус сонгогдон батлагдлаа.
Мөн 2023 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлээр
- Сүлжээний хамтрагч байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх
- Хөдөлмөрийн тухай хуулийн олон нийтэд сурталчлах
- Залуучуудын ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэх чиглэлээр нөлөөллийн кампанит ажил зохион байгуулах зэргийг тодорхойлон, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар тогтоод байна.
Сүлжээний хамтрагч, дэмжигч байгууллагуудаар дараах байгууллагууд албан ёсоор нэгдэн ажиллаж байна. Үүнд:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Хуульчдын холбоо /Mongolian Bar Association/, United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургууль, Залуусын давлагаа клуб/ YouthWave

#DecentWork4Youth #dwyn
