
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network - ний удирдах зөвлөл, гишүүдийн уулзалтыг 2024 оны 8 сарын 8-нд НҮБ-ын байранд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл оролцож мэдээлэл хийж Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУБ, ИНБ, ТББ-уудын төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.
➡️ Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүтэц зохион байгуулалттай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухай хэлэлцэв.
➡️ Мөн залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний 2025 оны ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах чиглэлээр зөвлөлдөв.


Тун удахгүй #Залуучуудын_хөгжлийн_сар эхлэх мөн #2025 он Залуучуудын хөгжлийг дэмжих жил болохоор болсон учир залуучууд болон өсвөр үе, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л хувь хүн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байна.
