


Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, “Залуучуудын зохистой хөдөлмөр” Үндэсний сүлжээ хамтран Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хакатоныг 2023 онд 2 удаа зохион байгуулж, материалаа ирүүлсэн нийт 63 багаас шилдэг 6 төслийг шалгаруулж бага хэмжээний төслийн тэтгэлэг олгоод байсан билээ.
Тэгвэл хамтрагч талууд
🔹Шилдэг төслүүдийг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө босгох,
🔹Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж буй талуудын түншлэлийг дэмжих, уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ НЭГДЬЕ! өдөрлөгийг 11 сарын 7нд Улаанбаатар хотод Innovation Hub Center -т зохион байгууллаа.


Шалгарсан шилдэг 6 төслийн нэгээр манай YOUTHinc-н YouTechGirls - "Empowering Girls in Tech" Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип хөтөлбөр орсон бөгөөд энэхүү хөтөлбөр нь залуучуудад зөөлөн ур чадвар, дижитал ур чадвар, практик ажлын туршлага олгон хөдөлмөрт бэлтгэх 6 сарын хугацаатай бидний Erxes Mongolia-тай хамтран хэрэгжүүлж буй 6 дахь Интерншип хөтөлбөр юм.
Тус өдөрлөгт ХНХЯ болон бусад төрийн байгууллага, Каритас Чех, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Фридрих-Эбертийн Сан зэрэг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, Говь, Хаан банк, Рио Тинто зэрэг дотоодын болон олон улсын томоохон компаниудын 40 гаруй төлөөлөгч оролцож, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүд, инноваци, технологи шингээн боловсруулсан туршилтын төслүүдтэй танилцлаа.





Хагас өдөр үргэлжилсэн өдөрлөгийн төгсгөлд санхүүгийн болон хамтын ажиллагааны төрөл бүрийн түншлэлүүд бий боллоо. Түүнчлэн, хакатон тэмцээнд шалгарсан залуу оролцогчид болон төрөл бүрийн салбарын төлөөлөгчид төслийн санхүүжилт, тогтвортой байдал, мөн ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар нээлттэй хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.





Шилдэгээр шалгарсан 6 төслийг бүрэн хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай байгаа юм.
Та бүхэн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл ▶ https://tinyurl.com/2p5rvuzz холбоосыг дарж, хакатонд шалгарсан төслүүдтэй танилцана уу.
ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ НЭГДЬЕ! ✊
Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization EU Delegation to Mongolia Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Oyo Tolgoi, Rio Tinto Copper and Gold Mine Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Friedrich-Ebert-Stiftung Mongolia Caritas Czech Republic in Mongolia Lorinet Foundation JICA Mongolia People in Need - PIN Mongolia Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургууль Монголын Оюутны Холбоо Development Solutions NGO МҮЭХ-ны Залуучуудын хороо МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороо Optimal NMAX LLC Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо GOBI Cashmere Khan Bank GIZ Mongolei
