Залуус ба хөдөлмөр эрхлэлт

Залуус ба хөдөлмөр эрхлэлт Манай улсын ажиллах насны залуус эзэмшсэн чадвараасаа болоод их сургуулиа төгссөний дараа хүссэн ажилдаа орж чадахгүй, ажилгүйдэлд өртөж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд…

Манай улсын ажиллах насны залуус эзэмшсэн чадвараасаа болоод их сургуулиа төгссөний дараа хүссэн ажилдаа орж чадахгүй, ажилгүйдэлд өртөж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд цар тахал хэмээх аюулт өвчин хамгийн их тулгамдаж буй асуудал болоод байгаа билээ. Цар тахлын нөлөөгөөр салбар салбарын үйл ажиллагаа зогсох, зарим үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжих зэрэг бэрхшээлүүд дөнгөж хөгжиж буй манайх шиг улс орнуудад том сорилт болоод байгаа юм.

Үүний нэг жишээ бол бүх шатны боловсролын байгууллага цахим хичээлд шилжин сурган хүмүүжүүлэгч болон оюутан сурагч бидний хувьд том сорилт болсон. Цахим хичээлд шилжсэн нь оюутан, сурагчдад хичээлээс хоцрох, ажлын орчинд шаардагдах ур чадвар эзэмших боломжгүй нөхцөлд орох, дижитал чадвар эзэмшиж, гэрээс суралцахад сурах гэх мэт олон асуудал, бэрхшээлүүдийг ардаа дагуулсан юм.

Олон улсад залуусыг 15-24, 15-29 нас гэж тодорхойлдог бол Монгол улсад 15-34 насыг залуус гэж тодорхойлдог. Тэгэхээр Монгол бол залуусын орон юм. Тэгвэл залуусын хувьд хамгийн чухал зүйл бол боловсрол, хувь хүний ур чадвар, өсөлт байдаг. Гэтэл залуус бид өөрсдөд хэрэгтэй чадвар, чадамж, ажилд хандах хандлагыг их сургууль болон бие даан суралцаж чадсан уу, чадаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй асуудал болоод байгаа бөгөөд одоогоор залуус бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал болоод байгаа билээ.

Асуудлын хүрээнд судалгаа, дүн шинжилгээ хийх явцад ажил олгогчдын зүгээс хийсэн дүгнэлтэд их дээд сургууль төгсөж буй залуусаас ажиглагдсан нийтлэг зүйл нь чадамжгүй буюу практик ур чадвар, мэдлэг болон харилцаа хандлага тааруу байдлыг сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн. Нөгөө талаас их дээд сургуулийн залуусын хичээлийн хүрээнд хийдэг практик дадлагын ажил нь хангалттай урт хугацаанд байдаггүй. Улмаар мэргэшиж буй мэргэжлийнхээ талаар дутуу дулимаг ойлголттой их дээд сургуулиа төгсөж байгаа хэмээн судалгаанд оролцогч оюутнууд үнэлсэн юм.

Мөн дэлхийн эдийн засгийн форумаас хамгийн сүүлд гаргасан "Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны тайлан"-д Монгол Улс GCI-Дэлхийн өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т жагссан байсан бөгөөд, мөн Монгол Улсын ҮСХ-ны 2019 оны Ажиллах хүчний судалгааны тайлангаас харахад ажилгүй хүмүүсийн 60% нь дээд боловсролтой мэргэжилтнүүд, их дээд сургууль төгсөгчдийн 30% нь хөдөлмөрийн зах зээлд ажилд орж чадахгүй байгаа гэсэн тоо баримт байгаа юм.

Тэгэхээр манай улсын ажиллах насны залуус эзэмшсэн чадвараасаа болоод их сургуулиа төгссөний дараа хүссэн ажилдаа орж чадахгүй, ажилгүйдэлд өртөж байна. Үүнээс гадна албан байгууллага ч өөрсдөд хэрэгцээтэй чадамжтай залуусыг олж чадахгүй байгаагаас энэ хоёрын хооронд маш том завсар үүсээд байгаа юм

Youthinc байгууллага нь дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Интерншип хөтөлбөр” зохион байгуулж, залуусын ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бөгөөд технологи ашиглан чадварлаг залуусыг хайж буй байгууллага, бизнес эрхлэгчид, чадамжтай залуус хоёрыг холбох гүүр нь болохоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Интерншип хөтөлбөр маань энэ жил гурав дах жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж буй залуустай хамтран, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Та бүхнийг YOUTHinc.mn сайт-д нэгдэхийг уриалж байна. Чанартай боловсрол, зохистой хөдөлмөр, эрүүл амьдралын хэв маягаар дамжуулан залуучуудыг хөгжүүлэх, чадваржуулахад бидэнд таны дэмжлэг хэрэгтэйгээс гадна бидэнтэй нэгдсэнээр YOUTHinc-ийн цаашид хийх үйл ажиллагаануудад оролцох боломжтой болох юм.

Амжилт хүсье!

Эх сурвалж: