"Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх” хоёр өдрийн сургалт болон стратегийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.

"Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх” хоёр өдрийн сургалт болон стратегийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР” хоёр өдрийн сургалт 2022 оны 11 сар…

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР” хоёр өдрийн сургалт 2022 оны 11 сарын 2,3-ны өдрүүдэд болон Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний стратегийн уулзалт, хэлэлцүүлэг 11 сарын 4-ний өдөр ОУХБ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР” хоёр өдрийн сургалтыг Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээнээс ОУХБ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн 4-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network нь 2022 оны 11 сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулж, Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний гишүүн байгууллагууд, залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд болон нийгмийн идэвхтэй, манлайлагч залуусын төлөөлөл УБ хот болон 10 аймаг, орон нутгаас 80 гаруй хүмүүсийн төлөөлөл танхим болон цахимаар өргөн хүрээг хамруулан оролцлоо.

Сургалтын зорилго нь:

◉ Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний гишүүдэд зохистой хөдөлмөрийн талаар цогц мэдлэг олгох

◉ Залуучуудтай ажиллахдаа хөдөлмөрлөх эрхийн талаарх суурь мэдлэг, мэдээлэл өгч, чиглүүлэх чадавхтай болох

◉ Хөдөлмөрлөх эрхийн суурь мэдлэг олгох сургалтуудыг бие даан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, арга зүйг эзэмшүүлэхэд чиглэж байна

Сургалтын үеэр ЕХ-ны суурин төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар үг хэлж, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний зохицуулагч Ч.Балжинням, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, МҮЭХ-ны ЗХ-ны Тэргүүлэгч, МЗҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкаф нар сургалтыг хоёр өдрийн турш удирдаж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн талаар мэдээлэл хуваалцав.

Оролцогчид багт хуваагдан бодит кейсүүд дээр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих стратеги төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай шинэлэг санал, санаачилгуудыг ярилцлаа.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан ОУХБ, Европын Холбоо, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний нийт гишүүд, МҮЭХ-ны сургалтын баг, ГБХЗХГ болон НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Залуучуудын хөгжлийн төвүүдийн ажилтнууд болон нийт оролцогч нартаа баярлалаа.

Түүнчлэн 2022 оны 11 сарын 4-ний өдөр Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний стратегийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээр Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network сүлжээний гишүүн байгууллагууд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, нөхцөл байдал, тэргүүлэх чиглэлүүд болон гишүүн байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл авч, сүлжээний стратегийн тэргүүлэх чиглэлүүд, үйл ажиллагааны тогтвортой байдал, сүлжээний засаглалын талаар санал солилцлоо.

Цаг заваа гарган дэмжин, оролцсон бүх хүмүүсдээ баярлалаа.