
Зохистой хөдөлмөр нь Тогтвортой хөгжлийн 8 дахь зорилт бөгөөд бидний бодож буйгаас ч ойр сэдэв юм. Ажил хөдөлмөр эрхлэлт эрхэлж буй хүн болгон өөрийн эрхийг мэдэж, ажлын байрандаа шаардлага тавьж тохирсон хөлс хөдөлмөрөө авах бүрэн эрхтэй.
Монгол дахь хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн гэрээний талаар хийгдсэн судалгаануудын зарим жишээг дурдвал:
1. Хөдөлмөрийн эрхийн судалгаа
Хүний эрхийн үндэсний комиссын тайланд ажилтнууд хөдөлмөрийн гэрээний заалтуудыг хангалттай ойлгодоггүй, гэрээгээ уншдаггүй тохиолдол олон байдгийг дурдсан. Энэ нь эрхийн зөрчил гарах, гэрээний нөхцлийг зөрчихөд хүргэдэг гэжээ.
2. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх судалгааны төвөөс гаргасан тайланд ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний талаарх мэдлэг дутмаг байдгийг онцолсон. Энэ нь албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт хангалтгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна.
3. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал
Тус судалгаанд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд хөдөлмөрийн гэрээг хийгээгүй, гэрээний нөхцөлөө ойлгодоггүй хүмүүсийн хувь өндөр байдаг талаар дурджээ. Энэ нь албан бус салбарын онцлогтой холбоотой гэж тайлбарласан.
