📢ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 зарлагдлаа.

📢ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 зарлагдлаа. Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээнд ЗОХИСТОЙ…

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээнд ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 зарлагдлаа.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын хүрээнд Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дижитал буюу технологи ашиглан шийдвэрлэх, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүдийг боловсруулж, турших, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хакатон юм.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй "ТХЗ-уудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих" төслийн хүрээнд залуучуудын зохистой хөдөлмөрийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шинэлэг шийдэл боловсруулах цахим шийдлийн хакатоныг Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network UNDP Mongolia хамтран зохион байгуулж байна.
🚀ХАМРАХ ХҮРЭЭ:
Энэхүү хакатон арга хэмжээнд сэтгүүл зүй, мэдээллийн технологи, иргэний нийгэм, хувийн хэвшил, ажил олгогчид, ажилтны төлөөллийн байгууллага болон МСҮТ-ийн оюутан залуус, багш ажилтнууд, залуучуудын олонлог төлөөлөл зэрэг салбарын бүрийн залуучуудын бүлгүүдийг хамруулан 10 хүртэлх багууд оролцох боломжтой. (2 баг нь орон нутгаас холбогдох зочид буудал болон тээврийн зардлыг олгох боломжтой.)
🚀ТӨСЛИЙН СЭДЭВ:
Хакатон нь Монгол Улсад залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын (МСҮТ-ийн оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулан) зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон доорх дэд сэдвүүдийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чиглэнэ.
Хүсэлтээ ирүүлсэн багуудаас материал бүрдүүлэлт, сэдвийн сонголтоос хамааруулан шилдэг 10 багийг сонгож хөтөлбөрт хамруулна. Ингэхдээ зохион байгуулагчдийн зүгээс Улаанбаатар хот болон орон нутгаас ирүүлсэн хүсэлтүүдээс 2-р сэдвийг сонгосон тус бүр 1 багийг хөтөлбөрийн шалгаруулалтад давуу байдал олгоно.

🚀 ШАЛГАРУУЛАЛТ:
Төслүүдийн шалгаруулалт 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах ба 10 багаас шилдэг 3 төслийг багийн шалгаруулана.
🏆 ШАГНАЛЫН САН:
🥇 1-р байр: ₮2,000,000 (+$2000)
🥈 2-р байр: ₮1,500,000 (+$1000)
🥉 3-р байр: ₮1,000,000
📆Бүртгэлийн хугацаа: 2023.09.20-ийг дуустал

🔗Бүртгүүлэх: https://forms.gle/fiCAk7oW1vSFab8T6
☎️ Холбоо барих: 80841401
EU Delegation to Mongolia
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network

ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН эхний ХАКАТОНД 2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарч "YouTechGirls" баг маань "Empowering Girls in Tech" төслөөрөө 3-р байр эзэлсэн билээ.