ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 -ын шилдэг 12 багийн нэг болон бид "Hack Marathon"-оо эхлүүлсэн. Тов…

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023-ын шилдэг 12 багийн нэг болон бид "Hack Marathon"-оо эхлүүлсэн.

Товчхондоо бидний төсөл нь: Ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадварыг практик болон дижитал байдлыг хослуулан эзэмшүүлж ажлын байранд бэлтгэх, зохистой хөдөлмөрт уриалах 3-6 сарын дадлагажих хөтөлбөр юм.

Мэдээж үүний ард их зүйл болсон. Та бүхэн төслийн талаарх мэдээллийг манай багийн гишүүд болох Шинэчимэг, Биндэръяа нарын блогоос унших боломжтой.

Харын би энэхүү ХАКАТОНы ард манай баг хэрхэн зүтгэсэн талаарх сэтгэгдлээ хуваалцах болно.

Нийт 12 багийн бүх гишүүд мэдлэгээр бөмбөгдүүлсэн нь:

  • Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний зохицуулагч Э.Тамир
  • Хөдөлмөрийн эрх зүйч, Судлаач Ц.Отгонтунгалаг
  • ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дарга Б.Батжаргал
  • МТЗҮЭХ-ны Дарга, ХАБЭА-н үндэсний зөвлөлийн гишүүн Б.Алтанхуяг зэрэг хүмүүсийн суурь мэдлэг олгох сургалтууд орсон. Үүний дундуур нийт оролцогчдыг баг болгон хувааж сэдэв өгөн өрсөлдүүлсэн. Энэ нь бусад багт ямар онцлогтой хаанаас ирсэн хэн гэгч вэ зэрэг асуултуудын хариулт болж өгч чадсан.

Үндэсний Судалгаа Зөвлөгөөний тавийн Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг ментортой цахим болон биечлэн уулзах байдлаар төсөл дээрээ зөвлөгөө авсан.

Ийнхүү бидний адал явдал эхэлсэн.

Өөрсдийн сонирхлоороо нэгдэн танилцаж нэг баг болон хамтран зүтгэсэн багийн ахлагч болон гишүүдтэйгээ хэдхэн хоногийн дотор их дотно болсон шүү. Шинэ санаа гаргах түүний бусдад илэрхийлэх, бусдыг сонсох дэмжих гэх зэрэг багаар ажиллах чадвар нэмэгдсэнд талархууштай.

Эцэст нь бидний ХАКАТОНЫ сүүлийн өдөр ирэн дурсамж, шинэ мэдлэг чадвар, шинэ хамтрагчидтайгаар өөрчлөлтийг бий болгосон юм даа.