ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ? What is DECENT WORK?

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ? What is DECENT WORK? What is decent work? The International Labour Organization (ILO) defines decent work as “productive work for women and men in conditions of freedom, e…

What is decent work? The International Labour Organization (ILO) defines decent work as “productive work for women and men in conditions of freedom, equity, security and human dignity”.

ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР НЬ Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийн 17 зорилгын 8-р зорилгод туссан төдийгүй ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ.

“Эрх чөлөө, шударга ёс, аюулгүй байдал, хувь хүний нэр хүндийг дээдэлсэн орчинд эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэгэн ижил зохистой, бүтээмжтэй ажиллах боломжыг зохистой хөдөлмөр гэнэ.”

Зохистой хөдөлмөр эрхэлснээр хүмүүс, гэр бүлүүд мөнгөтэй болж, худалдан авалт хийх замаар орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулна. Тэдний худалдан авах чадвар нь эдийн засгийн өсөлт, тогтвортой үйлдвэрүүд, ялангуяа жижиг бизнесийн хөгжлийг дэмжиж, тэр хэрээр эргээд эдгээр нь илүү олон хүнийг ажилд авч, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах боломжтой болно. Улмаар энэ нь татварын орлогыг нэмэгдүүлж, ажил олж чадахгүй байгаа, эсвэл ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг хамгаалах нийгмийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ.

Хөдөлмөрлөх эрхээ мэдье, хэрэгжүүлье!

Бүртгэлийн хугацаа: 2023.09.20-ийг дуустал

Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network (DWYN) нь 2018 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд ЗОРИЛГО нь: Монгол Улсад залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах замаар Монгол Улсын залуучуудын зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийг дэмжих юм.

Одоогийн байдлаар DWYN нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус арав гаруй байгууллага нэгдсэн бөгөөд гишүүн байгууллагууд хоёр жил тутамд Сүлжээний зохицуулагчаар ажилладаг.

  • 2020-2022 оны зохицуулагч байгууллага YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох “АЖИЛ БОЛ” сошиал аяныг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2021 болон 2022 онуудад хэрэгжүүлсэн билээ.