Зохистой хооллолт

Зохистой хооллолт Өдөр тутмын зөв дадал нь ирээдүйн болоод одоогийн эрүүл амьдралын үндэс бөгөөд хорт зуршил, зохисгүй хооллолт нь шууд сөрөг үр дагавар үзүүлэхгүй ч удаан хугацааны дараа эрүүл мэндий…

Өдөр тутмын зөв дадал нь ирээдүйн болоод одоогийн эрүүл амьдралын үндэс бөгөөд хорт зуршил, зохисгүй хооллолт нь шууд сөрөг үр дагавар үзүүлэхгүй ч удаан хугацааны дараа эрүүл мэндийн томоохон асуудлуудыг үүсгэсэн байдаг. Тиймээс үйлдэл бол үр бид түүнээс үр дүн хэмээх ургац хураана гэдэг билээ.

Бид бүхний идэж буй хоол хүнснээс шалтгаалан бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, гадаад төрх, гоо үзэсгэлэн, эрүүл урт наслах, эрч хүч, оюуны болон хөдөлмөрийн чадамж гэх мэт бүхий л зүйл хамаардаг. Иймээс зохистой хооллолт, түүнийг төлөвлөх, хоол хүнсийг зөв сонгох, хэрэглэх талаарх мэдлэгээ дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой.
Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай хоол тэжээлийн бодисууд агуулсан хүнсийг нас, хүйс амьдарч буй орон нутгийн байгаль, цаг уурын болоод ахуйн хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнддээ тохируулан хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.
Тиймээс зохистой хооллохын тулд дараах 10 зарчмуудыг баримтлахыг танд санал болгож байна. Үүнд:

1. Олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх
Хүний биед шаарлагатай шимт бодисыг бүгдийг агуулсан төгс найрлагатай хүнс гэж байдаггүй. Иймээс бие махбодид шаардлагатай тэжээлийн бодисыг шаарлагатай хэмжээгээр авахын тулд өдөр бүр олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.

Digital Parasite by Claudia Tejero-Rios, JAGS | This Is Local London

2. Хоногт 3 ба түүнээс олон нэгж хүнсний ногоо, 2-оос доошгүй нэгж жимсийг тогтмол хэрэглэх
Хүнсний ногоо жимс, жимсгэнэ нь нүүрс ус буюу эслэг, амин дэм, эрдсээр баялаг, хамгийн тэжээллэг учраас бие махбодын дархлааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлж шаарлагатай шимт бодисуудаар хангана.

Fruit and Vegetable Safety | CDC

3. Сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх
Монголчуудын уламжлалт цагаан идээ нь биед шаардлагатай эрдэс, уураг, өөх, тос, бичил бодисыг хэрэгцээт хэмжээгээр агуулж, хялбар боловсорч шингэдэг үнэт хүнс юм. Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлэхийн зэрэгцээ хоол боловсруулах замын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг байна.

Монгол Цагаан Идээ - Home | Facebook

4. Өөх тосыг тохируулан хэрэглэх
Өөх тос нь хүний биед дулааны эх үүсвэр, хамгаалах, энергийн, тосонд уусдаг витаминууд болох А, Д, Е, К витаминуудыг нөөцлөх
зэрэг маш олон үүрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байдаг хэдий ч өөх тосыг дотор нь ханасан ба ханаагүй гэж ангилдаг. Ханаагүй тос нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багатай харин ханасан өөх тосыг их хэмжээгээр хэрэглэхэд зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй. Ханасан өөх тос нь бүх амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүнд харин ханаагүй өөх тос нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байдаг. Иймээс ханасан ба ханаагүй өөх тосыг ялган хэрэглэх нь чухал ба хоол хүнсээр авч буй нийт өөх тосны 40% ургамлын, 60% нь амьтны гаралтай байх нь хамгийн тохиромжтой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ: ХОЛЕСТРОЛ ГЭЖ ЮУ ВЭ? ХҮНИЙ БИЕД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? - Batica.mn /БаТиКа.мн/

5. Сахар, чихэр, иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх
Сахар, чихэр нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүнс биш юм. Сахар нь хүний биед шаардлагатай ямар нэгэн эрдэс бодис агуулагддаггүй харин ч сөрөг нөлөө ихтэй бүтээгдэхүүн юм. Иймээс чихэрлэг хүнсийг хязгаартай хэрэглэх нь маш чухал. Харин давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь мөн л олон сөрөг үр дагаварт хүргэдэг.

The Facts on Heart Disease, Sodium, and Sugar - Cardiovascular Health Center - Everyday Health

6. Архи, согтууруулах ундааг хязгаартай хэрэглэх
Мэдээж архи, согтууруулах ундаанд хүний биед хэрэгтэй зүйл үгүй. Хэрэглэх тохиолдолд бага хэмжээгээр тохируулан хэрэглэх нь чухал. Хэтрүүлэн хэрэглэхэд биед олон төрлийн өвчлөл, болоод олон сөрөг зүйлсийн шалтгаан болж өгдөг.

No Alcohol Sign Stock Illustration - Download Image Now - iStock

7. Хүнс хоолоо зөв сонгон, бие махбодийн онцлогтоо тохируулан хэрэглэх
Нас, хүйс, биеийн онцлогт тохируулан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч, зөв арга, технологиор боловсруулж, хангалттай хэмжээгээр хооллох нь зүйтэй.

Healthy Eating - HelpGuide.org

8. Аюулгүй хоол хүнс хэрэглэх
Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи, физик, химийн бохирдолгүй хүнсийг хэлнэ. Тиймээс хадгалах хугацаа, хадгалалтын горим, орц найрлага нь эрүүл мэндийн шаардага хангасан баталгаат хүнсийг хэрэглээрэй.

FSSC 22000: Achieving food safety compliance - tracking data

9. Идэвхитэй, хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ зохистой хэмжээнд байлгах
Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгахад зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн чухал үүрэгтэй. Энэ нь бие махбодийн эрүүл байх үндэс болж өгдөг.

How to Exercise if You Have an Ectomorph Body Type | Everyday Health

10. Хийжүүлсэн болон чихэрлэг ундааг хязгаартай хэрэглэх
Хийжүүлсэн ундаа нь кальцийн солилцоог алдагдуулж, ясны сийрэгжил, шүд цоороход нөлөөлдөг тул хязгаарлаж байгалийн гаралтай жимс, жимсгэнээр орлуулж хэрэглэх нь тустай.

ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хийжүүлсэн ундаанаас татгалзвал таны биед гарах ТАВАН ӨӨРЧЛӨЛТ

Эрүүл биед саруул ухаан оршдог, эрүүл мэндээ эрхэмлэж, зөв зохистой хооллоход багахан ч болов мэдлэг хүрэгсэн байх хэмээн найдаж байна.

Танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Ж. Батжаргал, Б. Гэрэлжаргал ба бусад, Нийгмийн эрүүл мэндийн хоол судлал. УБ. 2013 он