Зуршил бүтээх 21/90 дүрмийн арга гэж юу вэ?

Зуршил бүтээх 21/90 дүрмийн арга гэж юу вэ? Хүмүүсийн хамгийн том алдаа нь урт хугацааны турш тогтмол хийсээр ирсэн дадлыг нэг л өдрийн дотор өөрчлөх гэж оролддог. Гэтэл дадал зуршил гэгч зүйлийг бид…

Хүмүүсийн хамгийн том алдаа нь урт хугацааны турш тогтмол хийсээр ирсэн дадлыг нэг л өдрийн дотор өөрчлөх гэж оролддог. Гэтэл дадал зуршил гэгч зүйлийг бид нэг л өдрийн дотор өөрчилж чадахгүй.

21/90 арга гэж юу вэ?

Анх 1960 онд гоо сайхны мэс засалч доктор Максвелл Мальц “Psycho-Cybernetics: A New Way to Get More Living Out of Life” номондоо 21/90 аргын тухай “Бидний сэтгэхүйд буй хуучин дүр төрхийг устгаж, шинэ дүр төрхийг өөрийн болгоход 21 хоног шаардлагатай” гэж бичиж байжээ.

Лондонгийн Их Сургуулийн коллежид хийсэн судалгаагаар зуршил нь таны амьдралын хэв маягийн автомат, байгалийн шинж чанартай болох хүртэл дунджаар 66 хоног зарцуулдаг гэж гарсан бөгөөд үр дүнд нь дадал зуршил бий болгоход 21 хоног, түүнийг амьдралын хэв маягийнхаа нэг хэсэг болгоход 90 хоног шаардлагатай гэж үзсэн байна.

21/90 дүрэм нь хэцүү, гэхдээ боломжтой

Өөрчлөлт хийх амлалт өгөх нь амархан, гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд танд маш хүчтэй хүсэл зориг, хатуу шийдэмгий байдал хэрэгтэй. Энэхүү аргыг амьдралдаа хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөмжийг хүргэе.

  1. Дадал зуршлаа тодорхойлж, төлөвлөгөө гаргах

Эхлээд хаях, өөрчлөхийг хүсч буй зуршлууд, дараагаар нь шинээр өөртөө суулгах зуршлуудынхаа жагсаалтыг гаргаж бичээрэй. Дараагаар нь илүү бодитой болгохын тулд зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн, яаж, юу хийх талаар төлөвлөгөө гаргаарай.

2. Эерэг байх

Ямар ч өөрчлөлт хийхэд эхлээд бие биш сэтгэл бэлэн болох хэрэгтэй. Богино хугацаанд өөрөөсөө их юм хүсэлгүй, урт хугацаанд яаж өөрийн болгох вэ гэдгийг өөртэйгөө ярилцаж ойлгох чухал. Сөрөг бодол орж ирэх, шантрах үедээ түр зуур амралт өгөөд өөрийгөө урамшуулаад.

3. Жижиг алхмаар, бага багаар

Бага хэмжээний зорилго нь эрсдэл багатай, амжилтад хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим хүмүүст эхний өдрүүд хамгийн хэцүү үе нь байх ба өөр бусад хүмүүст эхний хэдэн өдөр амархан санагдах боловч төд удалгүй хэцүү санагдаж эхлэх үе бий. Тиймээс багаас нь, жижиг алхмаас эхлээрэй.

4. Хамгийн чухал нь тогтмол байх

Хэрвээ таны бие 30 минут дасгал хийхийг хүсэхгүй байвал 10 минут л хий. Тэглээ гээд та зорилгоосоо ухарсан гэсэн үг биш. Тууштай хийж буй жижиг үйлдэл ч гэсэн амжилтад хүрэхэд тань тусална.

5. Өдөр бүр таван минутыг дуртай зүйлдээ зориул

Дуу, бүжиг, спорт, ном, кино, гар урлал… Өдөр бүр дуртай зүйлдээ 5 минутыг зарцуул. Яагаад гэж үү? Учир нь энэ нь таны аз жаргалын дааврыг ялгаруулж, өөдрөг эрч хүчтэй байхад чинь туслахаас гадна бусад зүйлсэд ч мөн амжилт авчирна.

Эх сурвалж: https://www.healthshots.com/