Хүн болгонд өөрчлөхийг хүсдэг муу зуршил эсвэл бүтээхийг хүсдэг сайн зуршил байдаг. Хамтдаа шинэ зуршил бүтээцгээе.
“Дадал зуршил гэдэг” нь хүн амьдралынхаа үйл явцад хийж буй үйлдлээ бүрэн автоматжуулахыг хэлдэг байна. Хүний өдөрт хийж буй үйлдлийн 40-45 орчим хувь нь дадал зуршлын үндсэн дээр гарсан шийдвэрүүд байдаг аж. Энэ нь нөгөө талаар тархиа чөлөөлж, илүү чухал зүйлдээ анхаарлаа хандуулах боломжийг олгож буй хэрэг юм.
Хамгийн хачирхалтай нь хүний тархи аливаа зүйлийг автоматжуулж хадгалахдаа сайн, муугаар нь ялгадаггүй.
Мөн өөрсдийн далд ухамсартаа тэрхүү үйлдлээ автоматаар кодлон оруулах юм бол энэ үйлдэл давтагдсаар дадал болж хувиргадаг.
Тэгвэл бидний зуршилд нөлөөлдөг өдөөгч хүчин зүйлс байдаг. Энэ өдөөгч хүчин зүйлсийг мэдсэнээр бид муу зуршлаа засаж , сайн зуршил бүтээхдээ ашиглаж болно.
1. ЗУРШЛЫГ ӨДӨӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС
Зуршил бүхэн өдөөгчтэй. Бид тэр болгон анзаараад байдаггүй ч чиний муу, сайн зуршлууд бүгд өөрийн гэсэн өдөөгчтэй байгаа.
Жишээ нь гэртээ очоод буйдан дээрээ суусан бол телевиз асаамаар санагдах, телевиз асаасан бол кино үзмээр санагдах, кино үзсэнээрээ хэвтмээр санагдаж хэдэн цагаар ч хамаагүй телевиз үздэг байж болно. Өөрөөр хэлбэл, буйдан дээрээ суух гэдэг үйлдэл чиний телевиз байнга үздэг зуршлын чинь өдөөгч болж байна гэсэн үг. Энэ мэтчилэн зуршлын өдөөгчдийг доорх 5 төрөлд ангилж болох ба чи өөрийн зуршлын өдөөгчөө зөв олж тогтоож чадвал тууштай байж чадах болно.
Хүрээлэн буй орчин – Чиний хамгийн идэвхтэй, хамгийн ихээр төвлөрч чаддаг эсвэл хамгийн ихээр амарч чаддаг газрууд гэж байгаа. Жишээ нь, фитнест эрч хүч урам зоригтой, гэртээ тайван амгалан, кафед орохоороо төвлөрч чаддаг гэх мэтчилэн эдгээр газрууд нь өдөөгчид юм.
Цаг – Өдрийн аль цагт хамгийн идэвхтэй бас идэвхгүй байдгаа олж мэд. Ингэснээр зөвхөн тэр цагтаа зуршлаа хэрэгжүүлэх нь тууштайгаар, амжилттайгаар зуршлаа хэрэгжүүлэх нэгэн томоохон өдөөгч болох юм.
Сэтгэл хөдлөл, эмоци – Хүн нэг бол урам зориг авсан үедээ эсвэл цөхрөлд орсон үедээ л өөрчлөлтийг хүсэж хайж эхэлдэг. Хэрэв чи зөвхөн эерэг эрч хүчтэй байхдаа л зуршлаа гүйцэтгэж чаддаг бол чамд тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг өгдөг зүйлсээ олж мэд.
Хүрээлэл – Чамтай ижил төрлийн зуршилтай эсвэл тэр зуршлыг хэрэгжүүлэхээр чамтай яваа хэн нэг хүн байгаа бол тэдгээр хүмүүс чинь зуршлын чинь хамгийн том өдөөгч болж өгөх болно. Мөн эерэг ба сөрөг хүмүүсийн хажууд хэр их эсвэл бага цаг зарцуулах нь томоохон өдөөгч болж өгнө
Дөнгөж өмнө нь хийсэн зүйл – Шинэ зуршлаа өөрийн үргэлж хийдэг ямар нэг зүйлтэй холбож болно. Жишээ нь, өглөө нүүр гараа угаачхаад шууд таван минут бясалга. Энэ хоёр үйлдлийг холбож чадсанаар өглөө болгон нүүрээ угаах нь тодорхой учраас, нүүр угаах болгонд бясалгал хийх ёстой гэж бодогдож эхэлнэ гэсэн үг.
2. Зуршилаа бүтээхэд туслах бяцхан зөвлөгөө
Өдөр бүр хий
Өдөр бүр хий нэг өдөр алдсан ч маргаашаас нь үргэлжлүүлж яваарай.
Энгийнээс эхэл
Өглөө босож гүймээр байвал эхлээд хувцсаа өмсөх зуршлаас эхэл. Үүнтэй адил энгийн, маш хялбар зуршлуудаас эхлээд аажмаар илүү том хэмжээний өөрчлөлт, зуршлуудыг бий болгож чадна.
Өөрийгөө урамшуул
Зуршлаа амжилттай хэвшүүлж чадсаныхаа дараа өөрийгөө шагна урамшуул. Юу ч байсан гэсэн чамд аз жаргал, баяр хөөр авчирдаг нэг зүйлээр өөрийгөө шагна. Хэцүү санагдах үед тууштай байлгах өдөөгчдийн нэг нь тэр байх болно.
Зуршил бүтээх явцдаа бид бууж өгдөг учир нь та урам хугаралтын хөндийд байгаагаа мэддэггүй. (Valley of Disappointment )

Бид үр дүнг нь шууд гарна гэж ихэвчлэн хүлээдэг. Бодит байдал дээр бидний хүчин чармайлтын үр дүн ихэвчлэн мэдэгддэггүй хожуу хойно л гардаг. Үүний үр дүнд "хүмүүс хэдэн хоног, хэдэн долоо хоногийн дараа ямар ч үр дүнд хүрээгүй нь урам хугарах хөндийд хүргэдэг. Гэхдээ урам хугарах хөндийгөөс гарахад үр дүн нь танд шууд мэдэгдэнэ. Тиймээс та бүү бууж өгөөрэй тууштай байвал амжилтад хүрнэ.
Та өөрийнхөө муу зуршлыг засаж сайн зуршлаар өөрчилж чадна гэж итгэж байна. Зуршлаа өөрчлөх үйлсэд нь амжилт хүсье.
Эх сурвалж:
https://medium.com/@ano.altangoo/%D0%B7%D1%83%D1%80%D1%88%D0%B8%D0%BB-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D1%87-%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4-40dcb09c0528
https://ikon.mn/n/qyi
The Miracle Morning Hal Elrod
5-second rule Mel Robbins
https://ikon.mn/opinion/1kt4
power of habit book
https://livediversified.com/dont-give-habit-payoff-non-linear/
