Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөрийн хаалтын сэтгэгдэл

Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөрийн хаалтын сэтгэгдэл Их сургуулийн олгодог мэдлэг болон ажил дээр гарахад мэдсэн байх ёстой мэдлэг хоорондоо маш зөрүүтэй. Тиймээс илүү практик мэдлэг олж авах зор…

  1. Их сургуулийн олгодог мэдлэг болон ажил дээр гарахад мэдсэн байх ёстой мэдлэг хоорондоо маш зөрүүтэй. Тиймээс илүү практик мэдлэг олж авах зорилготой байсан болохоор Youthinc-ийн зорилго маш их таалагдсан.
  2. Олон мундаг хүмүүстэй танилцлаа. Амьдрал ямар олон гоё боломж байдаг юм бэ гэдгийг бас харсан. Стресстсэн үедээ ч гэсэн мэдрэмжээ анзаарахыг хичээж байна.
  3. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, төсөл бичих талаарх мэдсэн багахан зүйлээ бусадтай аль болох хуваалцахыг хичээнэ.
  4. Цаашдаа ч гэсэн оролцогчид болон Youthinc-тэй холбоотой байж суралцсаар л байна гэж бодож байна.
  5. Good workplace award маш сонирохолтой байсан. Office tour бас маш сонирхолтой байсан. Work life balance буюу стресс менежмент болон yoga чиглэлд би илүү сонирхолтой байна.
  6. Зөвхөн сургалтаас гадуур чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх ууланд гарах, bowling тоглох ч юмуу зүгээр цагаа зугаатай өнгөрүүлэх хэсэг оруулах байсан.
  7. Үеийн залуусаасаа суралцах боломж, өөрийгөө хөгжүүлэх боломж
  8. Нэг талаас хүний нөөц дутагдалтай байгууллага, нөгөө талаас чадварлаг боловсон хүчин болох хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэж бодож байна.