Empowering Girls in Tech

Empowering Girls in Tech Энэхүү хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа эсэх мөн өөрийн зорилгыг тодорхойлон бичив. Нэг үеээ (5,10 жилийн өмнөх) бодвол мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд ихэссэн нь…

Энэхүү хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа эсэх мөн өөрийн зорилгыг тодорхойлон бичив.

Нэг үеээ (5,10 жилийн өмнөх) бодвол мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд ихэссэн нь харагдаж байна. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүсийн хандлага үзэл бодол нь эмэгтэйчүүдийг чадахгүй, чадваргүй гэж өнгөц дүгнэдэг хэвээр. Энэ үзэл бодол байдлыг засах , өөрчлөх зорилготой ба энэхүү хөтөлбөрийн зорилгуудын нэг мөн билээ.

AI буюу хиймэл оюун ухаан дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор мэдээллийн технологийн салбарын хүмүүст ажилгүй болохвий гэсэн айдсыг дагуулж буй. Ийм үед бид техник технологоос юугаараа ялгарч чадах вэ? гэвэл Soft skills буюу зөөлөн ур чадвараараа ялгаран дийлэх явдал юм. Хөтөлбөртөө хамрагдан багаар ажиллах, бусдыгаа манлайлах , асуудал шийдвэрлэх, хариуцлагаа ухамсарлах, уяан хатан байдал, өөрийгөө сэдэлжүүлэх гэх мэт зөөлөн ур чавдаруудаа илүү сайжруулах болно.

Би энэ хичээлийн жилд комьпютерийн ухаан мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцана. Төгсөөд ажлын байранд гарахад ажил олгогчид биднээс практик, туршилга шаарддаг. Харин хичээлийн явцад практик туршлага бага авж лекц семинарийг түлхүү авдаг. Чөлөөт цагаараа бие даан судалж, дадлагаар ажиллаж, практик туршлагаа илүү сайжруулах хэрэгтэй байдаг. Иймд оюутан бидэнд мэргэжлийн практик туршилга ихээхэн хэрэг болдог ба энэ хөтөлбөрөөсөө хамгийн их хүлээттэй байгаа зорилго минь юм.

Монголын болон олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх, үнэ цэнэтэй бодит туршлага хуримтлуулж хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа хөгжиж, сурсан мэдсэн мэдлэгээ бусадтайгаа хуваалцан цаашид бусдыгаа манлайлан явж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг инженер, программист, судлаач эмэгтэй болох хэтийн зорилготой.